Дэлгэр зуны эхээр Хятадын алдарт их сургууль болох Бээжин их сургуулийн хашаанд, халуун хөгжөөнт Энэтхэг уур амьсгалаар бялхаж, Бээжин их сургууль нь " Энэтхэгийн баяр"аа тэмдэглэн, багш оюутад энэтхэгийн соёлын халуун өрнөлт гаргаж байсан нь мартагдашгүй юм.
Хятадын уран сайханчдын тоглосон дуу бүжгийн тоглолтоор, Бээжин Их Сургуулийн " Энэтхэгийн баяр" нээгдсэн байна. Энэ удаагын үйл ажиллагаа нь 2006 оны Хятад Энэтхэгийн найрамдлын жилийн агуулгын нэг болох юм. Энэхүү үйл ажиллагааг Бээжин Их Сургуулийн Энэтхэгийн судалгааны төв болон Энэтхэгийн элчин хамтаар зохион явуулсан юм.
Бээжин их сургууль бол Хятад улс дэх Энэтхэг судлал болон сургалтын төв юм. Аль эртөнгөрөгч зууны эхэнд Бээжин Их сургууль нь даруй Энэтхэгийн философи, утга зохиол болон хэлний судалгааг системтэй хийж байсан юм. 1946 онд Бээжин Их сургуулийн байгуулсан дорнодахины хэл утга зохиолын пакультетэд Энэтхэг судлалын мэргэжилтэн Жи Шян-лин, Жин Кэ-мү нарын зэрэг хүмүүсийн хүчин чармайлтаар, орчин үеийн утга агуулгатай Энэтхэг судлал болон заан сургалт Хятад оронд үндэслэн хөгжсөн юм. 2004 онд Бээжин Их Сургуульд Энэтхэгийн судалгааны төв байгуулж, тухайн үе Хятадад айлчилж байсан Энэтхэгийн ерөнхий сайд ноён Важпаей уг төвийн хөшгийг сөхсөн юм. Ноднины 4-р сард Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд ноён Вэн Жябао Энэтхэгт айлчилж, Хятад Энэтхэг хоёр тал нь энх тайван цэцэглэл хөгжилд чиглэсэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосон гэж мэдэгдсэн байна. 2006 оныг " Хятад Энэтхэгийн найрамдлын жил" болгохоор хоёр орны засгийн газрын ерөнхий сайд хамтаар тогтсон байна.
Бээжин Их Сургуулийн " Энэтхэгийн баяр" нь 5-р сарын 22-ээс эхэлж арав хоног ажиллуулсан байна. Энэтхэгийн баярт Энэтхэгийн дуу хөгжим, Энэтхэг бүжиг, үзэсгэлэн, тоглолт, Хятад Энэтхэгийн оюутадын хамтарсан найр зэрэг үйл ажиллагаа зохиогдсон байна. Энэтхэгийн дуу бүжгийн тоглолт гаргаснаас гадна бас " Энэтхэгийн эдийн засаг болон Хятад Энэтхэгийн худалдаа", " Хятад Энэтхэгийн харилцаа жич Энэтхэгийн гадаад хөрөнгийг зээлдэн оруулах бодлого" зэрэг симпозиум ажиллуулж, Энэтхэгийн киноны үзэсгэлэн хийсэн нь нэн ч хятадын үзэгчдийн талархал сайшаалыг хүлээсэн байна. /Пэрлаймаа орчуулав/
|