Түвдийн өөртөө засах район бол Хятадын баруун өмнөд нутагт, хөхнуур түвдийн өндөрлөгийн баруун өмнөд хэсэгт оршдог. Өмнөд хэсэг, буруун хэсгээрээ Бирм, Энэтхэг, Бутан, Балба зэрэг орон болон кашмирын районтай хил залгаж байна. 4000 гаруй километр хилийн шагамтай.
Түвдийн өөртөө засан район 1 сая 120 мянга гаруй хавтгай дөрвөлжин нутагдэвсгэртэй. 30 гаруй үндэстэнтэй, 2 сая 500 мянган хүн амтай, түвд үндэстэн 96 хувийг эзлэнэ. Түвд дундчаар далайн түвшнээс 4000 гаруй метрт өргөгдсөн, дэлхий дээр талбайгаар хагийн их, далай түвшнээс хамгийн өндөрт өгрөгдсөн дөндөрлөг газар. "Дэлхийн дээвэр" хэмээн нэрлэгджээ.
Жомолунгма оргилд авирах хаврын улирлын ажиллагаа өндөрлөх ойртож байна. Түвдийн малчин тариачид сарлагтайгаа том лагерьд цугларч, олон орноос ирсэн уулчдад туслан далайн түвшнээс дээш 6500 метрт өргөгдсөн лагерьд ачаа хүргэн, тэндээс хог хаягдлыг ачин буулгадаг байна.
Дэлхийн хамгийн өндөр оргилд авирагчдад унаа хөсгөөр үйлчлэх нь тэндхийн малчин тариачдын нэг жилийн хамгийн гол хийх ажил болж, мөн ч жилийн орлогынхон нь хамгийн гол ирэлт болжээ. Бүрэн бус бүртгэлээр, өөрчлөлт хийж нээлттэй болгох бодлого хэрэгжүүлснээс хойш 20 гаруй жилд, жомолунгма зэрэг уулуудын байгаа район сянь нь уулчид аялал жуулчлалд үйлчлээд олсон орлого нь 8 сая юаньд хүрч, орон нутгийн иргэд уулчдад үйлчлээд олсон орлого нь 30 сая юаньд хүрчээ.
Түвдийн өөртөө засах районы дин ри сяний за ши зүн шяны калүн тосгоны тариачин Ланжя хэлэхдээ, манай эндэх далайн түвшнээс өндөр, туслах үйлдвэрлэл байхгүй, уулаа түшиж амьдардаг. Хаврын улирлын нэг удаагийн тээвэрд, манай тосгоны 4 хүн 12 сарлагаар үйлчилж, нэг л удаа 5920 юаний орлоготой болов гэжээ.
Уулчдын нийгэмлэгийн тогтоолд, нэг сарлагтай нэг хүн, үйлчилгэгээр гэргээсээ гараад гэртээ буцан иртэл 9 хоногоор тооцоо хийнэ. Нэг хүн нэг сарлагт өдөр бүр 30 юаний нөхвөр олгоно. Нэг хүн төхөөрөмжийн зардалд 400 юань олгоно гэж тогтоожээ.
Жомолунгма оргилын аялал жуулчлалын үйлчилгээнд явах тусмаа олон хүн оролцох болж байна. Нөхцөл боломжтой нь их лагерийн дэргэд майхан босгож үйлчилж байна. Тэд хоол унд, хонох байраар үйлчилж, 3-р сараас 11-р сар хүртэл гуч дочин мянган юаний орлоготой болж байгаа юм байна.
|