• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-20 15:20:04    
Ерөнхий сайд Вэнь Жябао Ганад Хятадын тусламжаар байгуулсан авто замын өргөтгөлийн ажил дууссан ёслолд оролцов

Хятадын Олон Улсын Радио

      Ганад айлчлал хийж байгаа Хятад улсын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао, Ганын Ерөнхийлөгч Жон Агиекум Куфур нар 19-ний өдөр Хятадын засгийн газрын тусламжаар байгуулсан авто замын өргөтгөлийн ажил дуусч ашиглалтад шилжүүлэх ёслолд хамт оролцсон байна.

     Уг авто зам нь нийслэл Аккра болон умардын хоёрдугаар том хот Кумасийг холбосон, эдийн засаг стратегийн гол ач холбогдолтой зам юм. Тусгай зассан тайзны өмнө Ерөнхий сайд Вэнь Жябао болон Ерөнхийлөгч Жон Агиекум Куфур хамтаар авто замын барилгын ажил дууссаны ёслолын ажиллагааг нээж тууз хайчилсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, \бичлэг1\

     Энэ зам нь Хятад Ганын уламжлалт найрамдлын шинэ гүүр болох бөгөөд хоёр орны найрсаг хамтын ажиллагааны бас нэгэн бэлгэ тэмдэг мөн гэжээ.

     Аккра—Кумасийг холбосон авто замын өргөтгөлийн байгууламж нь 2004 оны 5-р сараас албан ёсоор эхэлсэн юм. Үүнд Хятадын засгийн газар 180 сая юаний хүүгүй тусламж олгосон байна. Уг авто замын хариуцан тавьсан Хятадын төмөр замын барилгын ерөнхий компанийн Хятадын төмөр замын тавдугаар товчоо нь техник мэрэгжил, удирдлагын шилдэг ажилтаныг шилэн сонгож, сайн тоног төхөөрөмж авч, барилгын нарийн төлөвлөөгөө боловсруулан тогтоосон байна. Хоёр жилийн байгууламжийн явцад Хятад болон Ганын барилгын техник мэрэгжлийн хүмүүс хүндрэл бэрхшээлийг даван туулж, нягт хамтран ажиллаж, оюун ухаан хүч хөдөлмөрөөрөө өргөн дардан авто замыг тавьсан байна.Хятадын талын мэргэжлийн хэсгийн дарга Хэ Чэнмао танилцуулж хэлэхдээ: \бичлэг2\

     Нийт урт нь 17 гаруй км энэ авто зам хос чиглэлд дөрвөн тэрэг зэрэгцэн явж болно, цагт 1ОО км хурдалж болох бөгөөд Анхны төслөөр 15 жил ашиглаж болох юм гэжээ.

    Аккра мужийн засгийн газрын албаны хүн хатагтай Тхереса Тагое Хятадын талын идвэхитэй сайн ажилсаныг өндөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Өнгөрсөнд энэ замаар машин,тэрэг дүүрч, хагас сайн бүтэн сайнд замын хөдөлгөөн нэн их болж, гурав дөрвөн цаг саатдаг байсан. Өнөө өргөтгөл хийсэнээр дээрхи байдал арилсан байна гэлээ.

    Хятад улсын тусламжаар байгуулсан шинэ авто зам нь Аккра—Кумаси хүрэх цагийг хэмнэсэн төдийгүй аяны зам нь тохилог таатай болж аюулгүй байдлыг хангасан байна.Үүний зэрэгцээ бас зам дагуухи районы худалдаа, газар эдэлбэрийн ажил үйлсийг дайчлан сайжруулах юм. Ёслол дээр Ганын Ерөнхийлөгч Жон Агиекум Куфур Хятадын барилгын ангийнханд чин сэтгэлийн талархал илэрхийлээд тэд нарыг Ганын байгуулалтад үргэлжлэн туслахыг хүссэн байна. \бичлэг4\

    Тэрээр хэлэхдээ, Бид энэ байгууламжаар дамжуулан Хятадын төмөр замын барилгын компанийн ажлын өндөр үр ашиг, барилгын дээд чанарыг харсан, иймээс бусад замын өргөтгөлийг дуустал та нарыг үргэлждэн ажиллахыг бид туйлын их хүсч байна гэжээ.

    Аккра-- Кумаси хүрэх авто замын өргөтгөлийн байгууламж нь Хятадын Ганад олгох иж бүрэн тусламжийн төслийн нэг хэсэг юм. Олон жилийн турш, хоёр тал улс төр, эдийн засаг худалдаа, эрүүл мэнд, соёл гэгээрэл зэрэг олон салбарт ихээхэн үр ашигтай хамтран ажиллаж ирсэн байна гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдгэллээ. \бичлэг 5\

    Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар чадлынхаа хэрээр Ганад чин үнэнчээр найрсаг тусламж олгож, Төрийн театр, авто замын өргөтгөл, цэргийн хуаран байгуулах зэрэг төслийг хэрэгжүүлсэн байна. Эдгээр нь хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг зузаатгаж, Ганын эдийн засаг нийгэмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан байна гэжээ.

    50 жилийн туршид Хятад улс Африкийн эх газрын эдийн засаг нийгмийн хөгжлийн 900 орчим төсөлд тусалсан юм.

     Ерөнхий сайд Вэнь Жябао төгсгөлд нь хэлэхдээ, Хятад улс өнгөрсөнтэйгээ нэгэн адилаар Ганын үндэсний байгуулалтын үйлсийг дэмжих бөгөөд Ганын талтай хамтаар чармайж, хоёр оронд ашигтай хамтын ажиллагааны шинэ хэлбэр, шинэ зам сувагийг хайж, хоёр орны хамтын ажиллагаанд байнга шинэ хүчин сэлбэж, хөгжил,дэвшилд хамтаар хүрэх болно гэжээ.\Урангоо орчуулж, Буян хянав\