• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-21 16:51:43    
Ундааны дээж архийг ухаантай уух сайхан

Хятадын Олон Улсын Радио

     Хол ойрын зочид цугласан хурим найрын ширээн дээр ундааны дээж архи дутагдаж болдоггүйч гэсэн энэ эрхэм ундаа хатуу идээнийг хэмжээнээсээ хэтэртэл идэж уух юм бол хүний бие махбодь, элэг, бөөр, зүрх зэрэг дотоод эрхтэнд муугаар нөлөөлдөг байна. Харин энэ сайхан ундааны дээжээ хэм хэмжээндээ тэнцүүлэн зүй зохистой ууж хүртэх юм бол эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ашигтай тал ч бий.

     Жирийн хүмүүс өдөр болгон 150 грамм спирт шингээх чадалтай байдаг. Ийм байдалд спирт нь хүний элэг бөөрийг гэмтүүлэх хэмжээнд хүрч чаддаггүй юм. Жишээлбэл, 65кг жинтэй хүн өдөр бүр 65г спирт хүлээн авч чаддаг юм. Хэн хүн өдөр бүр цэвэр спирт хүлээн авх хэмжээгээ 28г-аас давуулахгүй бол биед муугаар нөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл ямарваа архинд агуулагдаж байгаа спиртыг энэ хэмжээнээс давуулахгүй байдалд уух нь тохиромжтой гэсэн үг юм.

     Архийг дараахи 7 зүйлийн аргаар уувал хүний биед муугаар нөлөөлөхгүй гэж мэргэжилтэд сануулж байна.

     1. Архийг халуулж уух сайн.

     Архийг бүлээсгэвэл альдегидийн төрлийн хортой бодис нь арилаад муу нөлөө үзүүлдэг бүрэлдэхүүн нь багасдаг байна.

     2. Архийг өлөн байхдаа битгий уугаарай.

     Архи зуушийг хамтад нь тайван сууж байгаад идэж уух нь архийг ходоодонд удаан байлгаж, спиртийг нь ходоодны хүчлээр дарж, алгуур аажмаар шингээн авч амархан согтуурдаггүй юм.

     3. Төрөл бүрийн архийг холиж битгий уугаарай.

     Төрөл бүрийн архинд янз бүрийн бүрэлдэхүүн байдаг, агуулагдаж байгаа адил бус зүйл нь холилдож хутгалдаад өөрчлөлт гарч хүний биед таагүй нөлөө өгч, толгой өвдүүлж, амархан согтоход хүргэдэг байна.

     4. Архи уусаныхаа дараа биеэ битгий угаагаарай.

     Архи уусан хүний биед хадгалагдсан үзмийн чихэрлэг зүйл нь биеэ угаах үе гээгдээд, цусны чихэрлэг сорьцыг бууруулж, хүний биеийн дулааны хэмжээг огцом бууруулж, харин спирт нь элэг бөөрний хэвийн ажиллагааг саатааж, бие дэх үзмийн чихэрлэг зүйлсийн сэргэхийг харшилж, улмаар амь насны аюулд ч хүргэх тохиолдол гарч мэдэх юм.

     5. Эмтэй архийг битгий хурим найрт хэрэглээрэй.

     Зарим эмтэй архины эмийн бүрэлдэхүүн нь хүнсний зүйлийн зарим бүрэлдэхүүнтэй харшиж, эсвэл химийн урвал гарч, уух юм бол хүнийг дур булгиулж, огшуулж, эвгүй байдалд оруулж болзошгүй юм.

     6. Хүмүүст архийг битгий шалж уулгаарай.

      Хүн болгоны ямарч байдал адилгүй байдаг болохоор, архийг сонирхох хэмжээ, хүлээж авх хэмжээ нь ч адилгүй юм.

     7. Хүүхдүүдэд битгий архи уулгаарай.

     Хүүхэд архи уувал хоол боловсруулах систем нь муудаж, элэг нь томорч, элэгний ажиллагааг ноцтой нөлөөлж, их тархины эсийг хохироодог байна. \Л.Буянтогтох орчуулав\