Нутаг дэвсгэр: 555 мянган хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар 20 сая 700 мянга. Зонхилох хэсэг нь Араб хүн. Албаны хэл нь Араб хэл, Исламын шашин бол төрийн шашин.
Нийслэл: Сана, 2003 оны байдлаар нэг сая 700 мянга.
Төрийн тэргүүэ: ерөнхийлөгч, маршал Али Авдуллах Салех. 1978 оны 7-р сард хойт Йемений ерөнхийлөгчээр Сонгогдож, 1990 онд өмнөд хойт Йемен нэгдэний дараа Салех ерөнхийлөгчийн зөвлөлийн даргаар сонгогдов. 1994 оны 9-р сард парлатент нь үндсэн хуулийнд өрчлөлт оруулах төсөл батлан, ерөнхийлөгчийн зөвдөдийг татан буулгаж, ерөнхийлөгчийн тогтолцоо хэрэгжүүлсэн байна. Мөн оны 10-р мард Салех ерөнхийлөгчээр сонгогдож, 1999 оны 9-р сард дахин сонгогдсон байна.
Чухал баяр дурасгалын өдөр: үндэсний баяр – 5-р сарын 22-ны өдөр.
Ерөнхий байдал: Арабын хойгийн баруун өмнөд хэсэнгт байдаг. Саудын Араб, Омантай хөршилж, Улаан тэнгис, Адены булан болон Арабын тэнгисийн эрэгдээр байна. Нийт 1906 км урт тэнгисийн эрэгтэй. Нутгийн уулан нутаг болон өндөрлөг нутгийн цаг агаар зөөлөн дулаан, элс цөлийн нутаг нь хуурай халуун, жилдээ хамгийн халуундаа 39 хэм, хамгийн сэрүүндээ хасах 8 хэм хүрдэг.
Йемен нь 3000 гаруй жилийн үсэг бичгээр тэмдэглэгдсэн түүхтэй, Араб ертөнцийн нртэний соёл иргэншлийн өлгий юм. Манай тооллоос өмнөх 14- зуунд Маин вант улс байгуулагдаж, 16-р зуунаас хойш Португаль, Осман хант улс, Английн түрэмгийлэл, эзлэлтэд өртөв. 1918 онд бие даасан вант улс байгуулав. 1934 онд Англи нь вант улсыг шахаж байгаад Йемений өмнөд хэсийн эсрэг булаан эзлэлтээ хүлээлгэн зөвшөөрүүлж, Йеменийг өмнөд арйт хоёр хэсэгт хуваав. 1962 оны 9-р сард, Авдуллах слех түрүүьэй "чөлөөт офицерууд" ховьсгал зохион байгуулж, хоыт хэсгийн Бабдрын вант улсыг түлхэн унгааж, Арабын Бүгд Найрамдах Йемен Улс байгуулав. 1967 онд Йщмений өмнөд хэсэг нь Английн колоний ноёрхолоос ангижирч, Бүгд Найрамдах Ардчилсан Йемен Ард Улс байгуулав. 1990 оны 5- сарын 22-ны өдөр өмнөд хойт Йщмен нэгдэж, Бүгд Найрамдах Йемен Улс байгуулав. 1994 оны 5-р сард өмнөд хойт хэсгийн удирдах хүмүүс нэгдэл зэрэг асуудлаар ноцтой санал зөрөлдөж, иргэний дайн эхлэв. 7- сард иргэний дайн дуусч, Йемений Социал намын удирдсан өмнөд хэсгийн цэрэг ялагдаж, тус намын гол удирдах хүмүүс нь гадаадад дүрвэж явав. 9- сард нь парламент нь үндсэн хуулийнд өөрчлөлт оруулсан төсөл баталж, ерөнхийлөгчийн зөвлөлийн тогтолцоог ерөнхийлөгчийн тогтолцоо болгон өөрчлөв. 10- сарын 1-ний өдөр нь Салех ерөнхийлөгчээр сонгогдов. 1999 оны 9- сард Салех нь Йемений нэгдсэний дараах аүх ард түмний анханы сонгуулиар дхин ерөнхийлөгчээр сонгогдсон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|