Сайн байна уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт уртын дуучин, Өвөр Монголын их сургуулийн урлагийн дээд сургуулийн багш Чулуунбат гуай ярилцлага өгсөнийг сонсоё.
Чулуубат нь Өвөр Монголын Өөртөө Засах Раионы Ордос нутагт төрж өсчээ. Ордос нутаг бол "Дууны далай" хэмээгдсэн сайхан нутаг юм. Чулуубатын ээж нь нутаг усандаа алдартай дуучин хүн байсан гэнэ. Чулуубат нь ээжийнхээ нөлөөг хүртэж хар багаасаа Монгол дуу онцгойлон Монгол уртын дуунд маш их дур сонирхолтой болсон юм байна. 1978 онд тэрээр Өвөр Монголын их суруулийн урлагийн дээд сургуульд элсэн орж, Монгол уртын дууны аварга дуучин Буяндэлгэрийн гарын шавь болж суралцсан байна. Тэгээд Буяндэлгэр багшаас 3 жил Монгол уртын дууг дуулах ур мэрэгжилийг сурч 1981 онд төссөнийхөө дараа сургуульдаа үлдэн багшилсан байна.
Чулуубат сурагч нартайгаа хичээллэхдээ, хүн бүхний онцлогт тохируулан, Монгол дуу болон дэлхийн олон хэлбэрийн дууны онцлогийг уялдуулхыг маш их анхаардаг байна. Тэрээр үзэгч сонсогчидод "Ганган хар" гэдэг уртын дуугаараа танигдаж мэдрэгдсэн юм. өнөө маш олон сонсогчид "Ганган хар" гэдэг дууг сонсмогц Чулуубатыг таниж, Чулуубат гэвэл "Ганган хар" гэдэг дууг нь санаж олдог байна. Тэрээр уг дуугаа анх эхэнд Монгол улсын алдарт дуучин Норовбанзад гуайтай хамтран дуулсан юм. Чулуунбат олон удаа Монгол, Япон, Солонгос зэрэг орнуудаар айлчлан тоглож, олон арван гадаадын сонсогчидын хүрээлэлийг олсон байна. Чулуунбат хэлэхдээ: "Би олон арван шагнал хүртсэн юм, гэвч эдгээр шагналаа зөвхөн бусад хүний миний дуулах мэрэгжилд өгсөн үнэлгээ л төдий боддог, харин үүнийхээ төлөө омогшидоггүй юм." гэжээ.
Чулуунбат өөрийн хожмийн харалтынхаа тухай хэлэхдээ, би бусад хүн шиг хожим нэн их нэр алдартай болохыг зорихүй, зөвхөн нэг хир тэнцсэн багш болж, өөрийн үндэстэндээ нэн олон дууны авяастныг хүмүүжүүлхийг л хүснэ, мөн ч үүнийхээ төлөө чармайж ажиллана гэжээ.
За, одоо хамтаар Чулуунбатын дуулсан "Ганган хар" гэдэг сайхан дууг сонсоё. /Хүчит редакторлов/
|