Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жабао 21-ний үдээс хойно Кептунд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Табо Мвуйелва Мбекитэй хэлэлцээ хийсэн байна.
Хэлэлцээний үеэр Ерөнхий сайд Вэнь Жабао хэлэхдээ, Хятад улс эрх тэгш, харилцан ашигтай байх, хамтаар хөгжих зарчмын дагуу Африктай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлсээр ирсэн юм. Хятадын тал өр ширийг барагдуулаха, гаалийн татварыг бууруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг арга хэмжээнүүдийг авч ирсэн бөгөөд энэхүү арга хэмжээгээ цаашид үргэлжлүүлж, Хятад Африкийн худалдааны тэнцүүртэй хөгжихийг ахиулна. Африкийн хөгжилд тусламж олгож, Африкийн техникийн болон удирдлагын түвшнээ бие даан дээшлүүлэх тогтвортой хөгжих хүчин чадлаа нэмэгдүлэхэд нь туслахад Хятадын тал бэлэн байна гэлээ.
Табо Мвуйелва Мбеки хэлэхдээ, Хятад улсыг энх тайванг хамгаалах, хөгжилд тус дөхөм үзүүлэх стратегийн түнш гэж Өмнөд Африк үзэж байна. Африкт Хятад улсын үйл ажиллагаа явуулахыг заналхийлэл болно гэж Өмнөд Африк үзэхгүй . Өмнөд Африк болон Хятад улс нь өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой юм. Өмнөд Африк Хятад улстай хийж байгаа хамтын ажиллагаагаа өргөгтгэхөөр цаашид хүчин чармайлт гаргаж, стратегийн түншлэлийн харилцааныхаа агуулгыг байнга төгөлдөржүүлнэ гэжээ.
Хэлэлцээ өндөрлөсний дараа, Хятад улс болон Өмнөд Афридк хоёр тал "Хятад улс болон Өмнөд африкийн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтын ажиллагааны хөтөлбөр" зэрэг 13 баримт бичигт гарын үсэг зуржээ.\О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав.\
|