• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-23 15:53:55    
Тужя үндэстний зан үйлийн музейн эзэн-Тян Чанже

Хятадын Олон Улсын Радио

     Тавь гарч яваа Тян Чанже бол Хятадын Хунань мужийн Тужя үндэстний тариачин хүн. Өнгөрөгч зууны наяад онд өөрийн мөнгөөрөө Тужя үндэстний холбоотой бичиг дурсгалын зүйл цуглуулсан бөгөөд хэдэн жилийн өмнө өөрийнхөө үнэстний зан үйийн музей байгуулсан байна.

     Хунань мужийн И-чан хотоос машинаар гарч гурван цаг хир явбал, Чан-янгийн Тужя үндэстний өөртөө засах сияний нутагт хүрнэ. Машин тэрэг уул ороосон замаар цаг хир явж байтал, уулан хөндийд дөхөм авсаархан бүтэцтэй гурван давхар жижигхэн байшин харагдна. Бяцхан асрын өмнөх хүнсний ногооны газарт нэгэн чулуун багана босгож, дээр нь цементээр толгойгоо гэдийлгэн, сүүлээ ороосон могой бүтээсэн байлаа. Энэ бол даруй Тян Чанжен байгуулсан Тужя үндэстний зан үйлийн музей юм.

     Тян Чанже бол Чан ян сияний Шин лян шан тосгоны хүн. Залуудаа тэр тариа тарих, архины үйлдвэрд ажилчин болох, зам засах, гэрэл зургийн мастер зэрэг янз янзын ажил хийж байжээ. Өнгөрөгч зууны наяад оны эхэнд Хятад улсад хүн амын нийдмийн гуравдах бүртгэл тооллого хийхэд, өөрийг нь Тужя үндэстэн гэж нотолсон байлаа. Харин Тян Чанже ээжээсээ төрүүлсэнээс нааш бүр л хятад үндэстэн гэж бүртгүүлж байсан юм байна. Тян Чанже бол түүний маш айл саахалт нь үнэндээ Тужя үндэстэн байсаныг тэрээр ойлгоод, өөрийн үндэстэнийхээ түүхийн тухай маш их сонирхолтой болжээ.

     Тэрээр хэлэхдээ: 1983 оноос өмнө бид өөрийгөө Тужя үндэстэн гэж мэдэхгүй. Намайг ээжээсээ төрөх үеэс аваад биднийг бүр л хятад үндэстэн гэдэг. Өөрийн түүхээ ойлгож, өөрийн гарлаа гэрчлэх үүднээс, өөрийн санаачлагаасаа бичиг дурсгалын зүйл цуглуулж эхэлсэн юм гэжээ.

     Тэдгээр жилүүдэд Тян Чанже айл аймагын хүмүүстээ гэрэл зураг авч өгөхөөр гол ажил болгож байлаа. Хямдхан зургийн аппарат хуурай хүнсээ үүрч, уулан районы айл тосгон болгоноор явж, хэн нэгэнд нь зураг авч өгөөд хэдэн мөнгөний орлого олж байжээ. Гэвч Тян Чанже бусад гэрэл зурагчинтай адилгүй, тэрээр ардын дундаас үндэстний бичиг дурсгалын зүйл буюу ардын үлгэр домогын тухай бичиг материалыг цаг ямагт цуглуулж явдаг байлаа. Энэ үеэр Тян Чанже өвсөн дотроос хоёр чулуун бурхан олсоноор тухайн үе хол ойрыг донсолгоосон гэж хэлж болох юм.

     2001 оны 9-р сард Тян Чанже тухайн орн нутгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр, " Тужя үндэстний зан үйлийн түүх дурсгалын үзэсгэлэнгийн хувийн ордон" нь албан ёсоор ажлаа эхэлж, ардын урлагчид газар дээр нь хүрч, Тужя үндэстний дуу бүжиг, хөгжмийн концерт тоглон сонирхуулсан байна.

     Сурвалжлагч Тян Чанжен гэр хороолол шиг музейтэй танилцлаа. Гурван давхар байшингийн хоёр, гуравдугаар давхарт нь үзмэрийн зүйлүүд дэлгэн тавьж байна. Энэ музей нь хотын музей шиг тансаг гоё биш ч, Тужя үндэстний эртний хувцас хунир, гоо чимэглэлийн эд, мөн эртний зоос, эртний гэр ахуйн хэрэгсэл тавьлага зэрэг олон зүйлийн үнэ цэнтэй зүйлүүд тавьж, бүх зүйлээс нь эрт дээр үеийн бор боровжуун байдал харагдаж байлаа.

     Тян Чанже музейд тавьж байгаа зүйлээ танилцуулж хэлэхдээ: миний музейд тавьж байгаа зүйл нь найман том төрөлд хуваагдана. Гол нь варан эд, шаазан эдлэл, хувцас хунир, язгууртаны хувцас хунир байна. Эдгээр нь бүр тухайн үеийн хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан уулын юм хум юм. Бүх Хятадын хэмжээнд авч хэлсэн ч миний музейд л ганц байгаа юм хум гэжээ. /Пэрлаймаа орчуулав/