• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-23 15:56:35    
Олимпийн бус спортын төрөл Хятадад ирмүүн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ард иргэд Олимпийн хөдөлгөөнд оролцох урам зориг их байна. Бээжин 2008 оны Олимпийн наадмыг зохион байгуулна. 2008 оны Олимпийн наадмыг сайн зохон байгуулахаар бэлтгэж байна. Хятад улс Олимпийн наадамд сайн бэлтгэж байгаагийн зэрэгцээ Олимпийн бус спортын төрлийг ч эрчтэй хөгжүүлж байна.

     Бүх Хятадын биеийн тамир спортын наадам 11 өдөр хөгжөөнтэй явагдаж, зүүн нутгийн Сүчжөү хотноо 5-р сарын 30-нд өндөрлөв. Бүх Хятадын биеийн тамир спортын наадам нь Олимпийн бус спортын төрлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой спортын наадам юм. Тус удаагийн наадамд бильярд, боулин, олон улсын шатар, спортын бүжиг зэрэг сплртын 28 төрөл гаргаснаас зонхилох нь Олимпийн бус төрөл болно. Наадамд Хятадын спортын 55 төлөөлөгчид, 4085 тамирчин оролцжээ. 11 өдөр явагдсан тэмцээнд тамирчид дэлхийн 11 рекорд амжилтаас давж, Азийн 5 рекорд амжилтаас давж, Хятадын 16 рекорд амжилтыг шинэтгэсэн байна.

    Олимпийн бус спортын эдгээр төрлүүдэд Хятадын тамирчид нэлээд хүчин чадалтайг энэ нь харуулж байна. Хятадын биеийн тамир спортыг удирдан хамаарах салбарынхан нь Олимпийн бус спортын төрлийг Хятадад хөгжүүлэхийг чухалд үзэж байна. Биеийн тамир спортыг хөгжүүлэхийн зорилго нь Олимпоос хэдэн алт авах гэсэндээ биш харин ард иргэдийн бие бмахбодыг чийрэгжүүлж, спортын талаар иргэдийн хүсэл шаардлагыг хангах нь гол чухал юм гэж Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын дарга Лю Пэн хэлж байна.

     Тэрээр хэлэхдээ, Бүх Хятадын биеийн тамир спортын наадам нь Олимпийн бус төрлийн ерөнхийлсөн спортын тоглолт юм. Наадмын 28 төрөл нь Олимпийн төрөл биш ч олон түмний үндэс суурьтай. Зарим төрлийн тамирчин нь дэлхийн нэгдүгээр түвшний тамирчин, дэлхийн аварга юм. Бүх Хятадын биеийн тамир спортын наадмыг зохион байгуулах нь Хятадын Олимпийн бус спортын төрлийг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн спортын төрлийн шаардлагыг хангах, иргэдийн бие махбодоо чийрэгжүүлэхэд тус төхөм үзүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм гэжээ.