2008 оны Бээжингийн олимп нээгдэх хүртэл 2 жил гаруй хугацаа үлдээд байна. Энэ хэсэг хугацаанд олимпийн тэмцээний талбай ордны байгуулалт болон Бээжин хотын байгаль орчныг засан сэргээхээ ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ Бээжин хотын намба төрөх, Хятад улсын соёлыг дэлгэрүүлж, олимпийн зориг санааг сурталчлах нь ч олимпийг бэлтгэх ажиллагааны чухал тал болох юм. Үүнд холбогдуулан, Бээжингийн олимпийг зохион байгуулах комисс соёл урлагийн 100 гаруй нэрт хүмүүсийг уриж, олимпид хөгжөөн дэмжигч багийг бүрдүүлэн, үлэмжхэн арга хэмжээ авч, Бээжингийн олимпийн нэр нөлөөг өргөтгөсөн байна.
2008 оны Бээжингийн олимпид бэлтгэх ажиллагаа нь Хятадын Засгийн газар болон ард түмний хүчтэй дэмжлэгийг олсон юм. Бээжингийн олимпийг шинжлэх ухаан техникийн олимп, бохирдолгүй олимп, хүмүүнлгийн олимп болгон зохион явуулах зорилтын дагуу нийгэмийн олон салбарынхан янз бүрийн арга хэмжээ авсан байна. Үүний дотор хүмүүнлгийн олимпид холбогдсон ажиллагаад олон нийт өргөнөөр оролцсон байх хэрэгтэй. Хүмүүсийг дайчилж энэ ажиллагаад шуурхай оролцуулахын тулд Бээжингийн олимпийг зохион байгуулах комисс нэрт хүмүүсийн нэр нөлөөг ашиглан уг багийг байгуулсан юм.
1 2
|