Дэлхийн цомын төлөөл хөл бөмбөгийн тэмцээн эхэлснээс хойш Хятадын олон сая хүн ард, ялангуяа хөл бөмбөгийн хорхойтод зуны бүгчим халуун шөнүүдийг ойргүй өнгөрөөх болж байна.дэлхийн цомын төлөөл хөл бөмбөгийн тэмцээн болж байгаа Герман улс болон Хятад улс олон мянган км алслагдаж байгаа тул хоорондоо маш их цагийн зөрөөтэй юм. Германд өдөр бол Хятадад шөнө гэсэн л үг юм. тийм болохоор Германд үдээс хойш юм уу оройн цагаа явагдах тэмцээн нь Хятадад шөнө дунд юм уу, өглөөний гурав дөрвөн цаг болсон байдаг. Хэрэв хамгийн орой явагдах тэмцээнийг үзэх юм бол Хятадчууд өглөөний гурван цагт сэрж, үүр цайтал шовойн суух хэрэгтэй болдог юм.
1 2 3 4
|