• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-26 14:56:42    
Хувцасны загвар үзүүлэх анханы тэмцээн

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын зохион байгуулсан хувцасны загвар үзүүлэх анханы тэмцээн бол 1989 оны 12-р сарын 2-ны өдөр өндөрлсөн Хятадын хувцасны загвар үзүүлэх урлагийн анханы тэмцээн болно. Энэ тэмцээнээр 10 загвар өмсөгч Хятадын 10 нэрт загвар өмсөгчийн цол хүртсэн байна. Шэньжэнь нутагтай, 175 см-ийн нуруутай Е Жихун нэгдүгээр байр эзэлж, Шанхайн Бай Чин болон Яо Пэйфан 2-р, 3-р байр эзэлсэн байна. Энэ тэмцээнд Гунжөү, Наньжин, Чэндү, Чиндао, Харбины нийт 36 загвар өмсөгч оролцсон байна. Тухайн үед Хятадын 22 муж хот нь хувцасны загвар өмсөх мэргэжлийн болон сайн дурын 100 гаруй багтай болсон байна.

    Дэлхийн загвар өмсөгчдийн тэмцээнд анха удаа оролцож аваргалсан загвар өмсөгч: Дэлхийн загвар өмсөгчдийн тэмцээнд анха удаа оролцож аваргалсан загвар өмсөгч бол Бээжингийн 18 настай охин Пэн Ли юм. 1988 оны 8-р сард Италид болсон " 1988 оны олон улсын өнөөдрийн шинэ загвар өмсөгчдийн их тэмцээн"-д дэлхийн энэ төрлийн тэмцээнд анха удаа оролцож байгаа Пэн Ли нэгдүгээр байр эзэлсэн байна. Тэрээр 1987 оны 3-р сард Бээжингийн зар сурталчилгааны компанид орж, Италид болсон энэ тэмцээнд 26 орны шилдэг загвар өмсөгчдийн дотроос тодорч гарсан юм байна.

    Зураг төсөл хийгчийн нэрээр нэрлсэн хувцасны загвар үзүүлэх анханы тэмцээн: Хятадын зураг төсөл хийгчийн нэрээр нэрлсэн хувцасны загвар үзүүлэх анханы тэмцээн бол 1984 оны 12-р сарын 23-ны өдөр Бээжинд болсон Ли Яньпингийн хувцасны загвар үзүүлнх тоглолт юм. Ли Яньпин 1964 онд Хятадын төмөр замын урлагийн чуулганд бүжигчнээр орж, 1980 онд Хятадын төвийн гар урлал, дөрсөлөх урлагийн дээд сургуулийн хувцасны зураг төслийн мэргэжилд орж сурсан байна. Дараа нь тэрээр мөн Хятадын төмөр замын урлагийн чуулгандаа буцаж тайзаны урлаг болон хувцасны зураг төслийн ажил хийсэн юм байна.

    Хувцас заслын дизайны анханы наадам: Хятадын хувцас заслын дизайны анханы наадам бол 1987 оны 12-р сарын 8-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотод болсон "87 Шэньжэнь, Хятадын хувцас заслын дизайны наадам" болно. Энэ хувцас заслын наадмыг зохион байгуулсаны зорилго бол Хятадын хувцасны зураг төсөл хийх болон үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулж, Хятадын хувцас заслын олон улсын зах зээлийн өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоод гадаадын дизайны урлагийн мэдээлэлийн солилцоонд тус дөхөм үзүүлж, Шэньжэнь хотыг хувцас заслын худалдааны зах зээл болгох явдал болно. Энэ наадам нь үзэсгэлэн худалдаа, хувцасны загвар үзүүлэх тэмцээн, хувцас заслын яармаг гурван хэсгээр бүрэлдсэн байна. \М.Цэцэн бэлтүэв\