• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-26 14:58:20    
"Сөнөд ардын дуу"

Хятадын Олон Улсын Радио

     Өвөр монголын Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуу нь дуу урлаг, ерөөл магтаалын баян өвтэйгээрээ алдаршиж, мөн энэ ардын урлагийн нандин зүйлсээ уламжлан хөгжүүлж, Өвөр монголын анхдагч улаанмөчир-урлагийн бүлгэм Сөнөд баруун хошуунд байгуулагдасан байна. Ингээд дуу урлаг гэдэг нандин зүйл Сөнөд нутгийн хөрс шороод ул суурьтай хөгжисөөр иржээ.

     Нийгэмийн хөгжлийн дагуу ардын дунд уламжлагдасаар ирсэн ерөөл, хошон шог дуу, уртын дуу, ордоны дуу, ордоны хөгжим, охидын сургуулийн дуу зэргийн олонх нь орхигдон гээгдэж, эдгээр урлагийг сайн мэддэг бууралчууд цөөрсөнөөс соёл урлагийн маань сод нь болсон ардын урлагаа авран амьлуулах шаардлагатай болсон байна. Ингээд Сөнөд нутагтай А.Цэцэн-Баатар, Т.Хүрэл-Баатар, Сайшаалтүү, О.Сэргэлэн нар "Сөнөд ардын дуу" гэдэг номыг найруулан хэвлүүлсэн байна.

     Сөнөд нутгийн дуу хөгжимд ордоны дуу, хөгжим байдаг мөртөө түүхэнд алдартай хөгжимчин, дуучины дуулж хөгжимдэж байсан дуу хөгжим ч бий.

     Сөнөд ардын дуунд Шилийн гол даяар дуулагдах уртын дуу, богино дуу байхаар барахгүй, Вангийн ордон, охидын сургуулийн дуу гэх мэтийн онцогой цаг үед зохиогдосон хөгжим, дуу, ерөөл, магтаал, хошон шог дуунууд нь тухайн цаг үеэ тусгасан ховор нандин ардын урлаг болно.

    "Сөнөд ардын дуу" гэх эмхэтгэлд ардын аж байдлыг харуулсан хонь тойголох, ямаа цайгалах, үнээ өөвлөх, ингэ хөвсөлөх зэрэг ардын зан үйлийн дуу байх төдийгүй дээр зууны 30-аад онд байгуулагдасан "Вангийн ордоны уран сайхны хамтлаг"-ийн дорно далай хэтлэн Японы Токио, Солонгосын Сөүл хотоор айлчилан тоглож, монгол дуу урлагийг анх удаагаа гадаадынханд сонортуулан таниулж байсан бүтээлүүд ч бий.

     "Сөнөд ардын дуу"-г найруулахад шаардагдах түүхэн бор материалыг цуглуулахын тулд Сөнөд нутаг тэрчилэн Шилийн голын нутгуудаар аялан сурвалжлах хэрэгтэй. Номын цагаан буян хураасан зохиогчид маань энэ бүхнээс ер халшраагүй юм.

     "Сөнөд ардын дуу" гэх номыг уншигчидынхаа алганд хүргэсэн соёлын зүтгэлтэд зөвхөн ардын дууны цуглуулагаар л зогсоогүй монгол соёлын үнэ цэнэтэй зүйл бүхнийг уламжлан хөгжүүлэхээр чармайж, зарим дуу хөгжмийг нь ардын дунд амьлуулан тоглуулсан байна.