Хятад улсын тарган хүн одоо 90 саяас даваад байна, холбогдох материалд тодруулсанаар, таргалах нь хүмүүсийг өвчин эмгэгт тун амархан нэрвэгдүүлдэг байна, хүмүүсийн санаа зовж байгаа нь зөвхөн таргалж байгаа явдал биш харин янз бүрийн тураах аргын алийг нь сонгох нь нээрээ хүмүүсийг сэтгэл түгшүүлж байна. Иймээс бид тураах талаар зарим анхаарах зүйлүүдийг мэдэж авах хэрэгтэй байна.
1. хүний биеийн зарим эрхтэнийг тураадаг бүтээгдэхүүн гэж байдаггүйг мэдэж авах хэрэгтэй. Үнэндээ хүний биеийн зарим эрхтэнийг тураадаг бүтээгдэхүүн гэж ерөөс байж болохгүй, энэ бол шал дэмий худал юм, чухамдаа хүний биеийг бүхэлд нь турааж чадвал сая энэ нь зарим эрхтэнийг тураах үндэс суурь болж болох юм. Жишээлбэл, та нуруугаа, гуя хасаа турааяа гэж бодвол юуны өмнө бүх биеийг тураах арга хэмжээ авах хэрэгтэй юм.
2. 7 хоногт 7 кл тураана гэдэг бол эндүү ойлголт юм. Бид нэгд эрүүл чийрэг байх, хоёрт биеэ цэмцгэр сайхан авч явахын тулд биеэ турааж байгаа юм, биеэ 7 хоногт 1 кг орчим тураах нь эрүүл мэндэд тустай мөнч шинжлэх ухааны үндэслэлтэй турааж байгаа хэрэг юм. Биеэ зөв тураахад, тураах хурдын аюулгүйн шалгуур байдаг юм, энэ шалгуурын дагуу 7 хоног бүрд 1 кг өөх бууруулах явдал мөн, харин ус хасах гэсэн биш юм.
3. Биеийн тамирийн зохих дасгал бэлтгэл хийж байж тураахаас биш эм ууж бийж тураах шаардлагагүй юм. Зарим хүмүүс тураах эм уусаны уршгаар хоолны дуршил нь буурч, улмаар зүрхний өвчинд нэрвэгдсэн хэрэг ч гарч байсан юм. Иймээс эмээр тураахдаа тун болгоомжтой хандах хэрэгтэй байна.
4. Өөх шаргааж тураах арга гэж байдаггүй юм. Одоо зарим зар сурталчилгааны бүтээгдэхүүндээ ямар нэр хэрэглэвэл борлууллага сайтай болохыг хөөцөлдөж янз бүрээр нэрлэж байна. Үнэндээ хүний биеийн өөхийг шаргаадаг эмчилгээ ерөөс байхгүй, хойшид ч шаргаах бололцоогүй юм. Тэгээд юунд ийнхүү нэрлэж байгаа вэ? гэвэл, энэ бүтээгдэхүүнийг хэргэлсэн хүн амархан харшиж халуурдаг буюу заримдаа хялгасан судас нь тэлхэд халуурдаг бөгөөд бас үрэвсэн халуурах байдал ч гардаг юм, хүний биед бий болдог маш ээдрээн будлиантай элэгдэл хорогдолыг илтгэх гэж ийнхүү сонин нэр хэргэлсэн байжээ. Энэхүү зар сурталчилгаанд итгэх юм бол бид цөмөөрөө ханиад хүрч халуурах болно. Иймээс шаргааж тураах гэдгийг нь бодисийн солилцооны тун ээдрээн будлиантай явц мөн гэж зөв талаас нь ойлгож болох юм.
Биеийн тамирийн хөдөлгөөнийг хэчнээн их хийж, хэчинээн их хөлс гаргавал төдий сайн тураах үүрэг гүйцэтгэдэг гэж ойлговол буруу юм. Юуны өмнө өөрийн чадал тэнхээндээ тохирсон дасгал бэлтгэл хийх нь хамгийн үндсэн арга барил болох бөгөөд мөнч харш нөлөө гарахаас сэргийлэх хамгийн үр ашигтай арга барил юм. Биеийн тамирийн дасгал хийхдээ өөрийн тамир тэнхээнээсээ хэтрүүлэхгүй байж, өөрийн биедээ тохируулан хийж, их ядрахгүй, их хөлс гаргахгүйгээр биеэ чийрэгжүүлэх нь хүний бие цогцонд байгаа өөх тослог зүйлийг багасгах хамгийн сайн арга юм. \Л.Буянтогтох орчуулав\
|