• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-26 15:01:58    
Адил бус хэлбэрийн гэрлэх ёслол

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засаг нийгэм түргэн хөгжиж ард түмний амьдрал сайжирснаар залуу хосууд гэрлэх ёслолоо олноос онцгой янз бүрийн хэлбэрээр хийх болсон байна.

     Саяхан сурвалжлагчийн нэг найз нь Бээжингийн баруун дүүргийн таван одтой нэг зочид буудалд гэрлэх ёслол хийсэн байна. Гэрлэх ёслол эхлэх үед юуны өмнө амраг хосын далайн хөвөөгөөр гар гараа холбон явж байгаа бичлэгийг тавьж дараа нь танхимд лаа асааж нижгэр их ёслол хийжээ.

     Орчин үеийн залуус өнгөрснийх шиг олон хүн оролцсон хурим хийх, шинэ бэрээ ямар машнаар буулгах гэх зэрэг гэрлэх ёслолын баян тансагийг эрхэмлэх биш болж, харин бодитой агуулагыг чухалчлах болсон байна гэж Хятадын гэрлэх ёслолын нийгэмлэгийн ерөнхий захирал ноён Ши Каннин танилцууллаа.

     Өнөө агаарын гэрлэх ёслол, далайн гэрлэх ёслол, зүлгэн дээрх гэрлэх ёслол ,сүлжээний гэрлэх ёслол гээд гэрлэх ёслол янз янзын хэлбэртэй болжээ. Сүүлийн үе Хятадын зүүн нутгийн Шань Дүн мужийн эрэг дагуугийн хот Чин Дод залуу хос гэрлэх ёслолоо далайд хийжээ.

1  2