Хятадын Шаньдүн мужийн жиньсян сяний "жиньсян том сармис" дэлхийн 120 гаруй улс орон газар нутагт борлуулагдаж, жилдээ 122 сая ам доллар оруулж байна. 2005 онд тус сяний тариачдын сармис тариад олсон хүн нэгбүрйн орлого нь 3500 гаруй юаньд хүрчээ.
Шаньдүн муж нь Хятадын эрэг дагуу 10 мужийн нэг нь, Шармөрний доод урсгалд оршдог.
Шандүн муж өнөө 17 хот, 139 сянь, районтай. 87 сая гаруй хүн амтай, хүн ам олноороо Хятаддаа Хэ-нань мужийн дараа хоёрдугаарт ордог.
Шандүн муж нь аялал жуулчлалын нөөц баялагтай, 6 том аялал жуулчлалын районтай. Тус мужид дэлхийн соёл, байгалийн өв 1. Улсын хэмжээний үзэмжит газар 3. мужийн хэмжээний түүх соёлын дургалт хот 14 байгаа.
Жиньсян нутагт Хятадын Зүүн Хань улсын эхний үеэс тариачид сармис тарьж хэрэглэж иржээ. 1980 оноос 1989 оны хооронд сармисыг нэлээд хэмжээтэй тарьсан байна. Сүүлийн жилүүдэд ялангуяа Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад элснээс хойш, тус нутгийнхан нь сармис тарьсан өнө удаан түүх, аятай сайн байгалийн нөхцөл боломжоо ашиглан, сармисын үйлдвэрлэлийг ихээр хөгжүүлж, цар хэмжээ бүхий бааз байгуулж, аж үйлдвэрийн эрдэм шинжилгээг дээшлүүлэн, сармисын үйлдвэрлэлийг ихээр хөгжүүлж, нарийн боловсруулж, худалдааны гүйлгээг сайжруулснаар, том сармисын аж үйлдвэр түргэн хөгжлийн үед орж, өөрийн гэсэн онцлогтой "том сармисийн эдийн засаг" бий болон бүрэлджээ.
Сүүлийн жил "жиньсян том сармис" Хятадын хөдөө аж ахуйн яармагийн адил төрлийн бүтээгдэхүүний хамгийн дээд шагнал, Хятадын нэрт марк бүтээгдэхүүн зэрэг цол авсан байна.
|