 2006 оны 6-р сарын 20-ны өдөр Сурвалжлагч О.Дарамбазар Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын ажилтан, хуранда Л.Ноов, хуранда Ч.Энхтөр нартай хамт байгаа нь
|
Найрсаг хөрш Хятад Монгол хоёр орны харилцаа жилээс жилд эрчимжин хөгжихийн хирээр, хоёр талын солилцоо, хамтын ажиллагаа ч олон салбарт улмаар өргөжин тэлж байна. Хятадын Батлан Хамгаалахын Их Сургуульд суралцаж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын ажилтан, хурада Л.Ноов, хуранда Ч.Энхтөрийг 2006 оны 20-ны өдөр ХОУР-тай танилцан айлчилсан үеэр нь сурвалжлагч О.Дарамбазар тэдэнтэй уулзаж дараахи ярилцлагыг авсан юм.
Сурвалжлагч: Та хоёр хэзээ Хятад улсад ирэв? Энд ямар мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа вэ?
Хуранда Л.Ноов: Бид Монгол Хятад хоёр орны Батлан Хамлаалах Яам хоорондын хэлэлцээрийн дагуу, Хятадын Үндэсний Ардын Армийн Батлан Хамгаалах Академийн дээд хэмжээний сургалтад 4.5 сарын хугацаатай суралцахаар 2-р сард ирсэн. Ингээд сургалт маань явагдаж байна, удахгүй дуусана. Улсын баярын дараа эх орондоо очино.
Сурвалжлагч: Энд байх хугацаандаа Бээжингийн юм уу бусад нутгуудын түүх соёлын дурсгалт газруудаар явж танилцсан уу?
Хуранда Л.Ноов: Бидэнд сургалтаас гадна бас маш их юм үзүүлсэн. Бид Бээжингийн бүх гол гол сайхан газруудаар явж үзсэн. Мөн 5-р сарын дундуур Шанхайд цаашлаад Хятадын хамгийн өмнө зүгийн орчин үеийн хот—Гуанжөү, Шэньжэниэр явж ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна.
Суралжлагч: Та урьд нь Хятад улсад ирж байсан уу?
Хуранда Ч.Энхтөр: Би урьд нь Хятад улсад ерөөс ирж байгаагүй, Эрээн ч орж үзээгүй байсан. Тэгээд энэ удаа Бээжинд хүрч ирлээ. Урьд нь Хятад улсыг иймэрхүү улс байсан болов уу гэж төсөөлж байснаас ч илүү сайхан, хурдан хөгжиж, ард иргэд нь соёлтой болж, барилга бүтээн байгуулалт түргэн явагдаж байгаа их сайхан газар байна. Хятадын ард иргэд өглөө болгон эрт босч ажил хийж байгаа байдлыг харахад бас бидэнд тэр хүмүүсээс суралцах, дууриах бас мэдэх олон сайхан чанарууд бий нь энэ хооронд надад ажиглагдсан.
Суравалжлагч: Хятад улсад үзэж харсан зүйлүүдээс чинь танд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл нь юу вэ?
Хуранда Энхтөр: Чулуугаар их сайхан юм хийж, усыг маш сайхан ашиглаж, газар тариаланг их сайхан хөгжүүлж, мод ургамалтай их сайхан харьцсан байна. Экологийн тухай асуудал дээр зарим нэг сүүдэртэй зүйл яриагдах боловч би одоохондоо тийм зүйлийг олж харсангүй харин экологио өөд нь татах, хамгаалах талаар Хятад улс дорвитой сайхан арга хэмжээ авч байгаа юм шиг надад санагдлаа.
Сурвалжлагч: Хятад Монгол хоёр орон хоорондын соёл, боловсролын хэлэлцээрийн шугмаар, мөн хувийн зардлаар олон хүн нөгөө талынхаа их дээд сургуулиудад очиж суралцаж байна. Үүнээс хоёр орны хамтын ажиллагаа, хөгжилд үзүүлэх нөлөөг та хэрхэн үзэж байгаа вэ?
Хуранда Ч.Энхтөр: Нэгдүгээрт, бид бүр нэг л дэлхий дээр амьдарч байгаа учраас, мөн хөршөө сонгодоггүй учраас бие биеийнхээ сайн зүйлийг харилцан суралцаж, бие биеэ дэмжиж түшиж тулж хөгжүүлж байх нь энэ дэлхий ертөнц дээр амьдарч байгаагийн нэг мөн чанар нь болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, оюутнууд харилцан солилцохоос гадна бас багш нар харилцан солилцож өөрсдийнхөө оюуны хөдөлмөрөөс нөгөө ард түмэнд сургах юм бол бас илүү их үр дүнтэй байх болов гэсэн бодол төрж байна.
Сурвалжлагч: Одоо ч гэсэн, манай хоёр орны их дээд сургуулиад багш нар солилцож байна. Жишээлбэл Монгол Улсын Шилжлэх Ухааны Академи юм уу их дээд сургуулиас багш нар урилгаар Бээжин Их Сургуульд ирж хятад оюутдад хичээл орж байна. Ялагаагүй мөн Бээжин Их Сургуулийн багш нар ч Монголын Улсын Их Сургуульд хичээл заах юм уу эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаа хийж байгаа юм.
Хуранда Ч.Энхтөр: Энэ нь маш зөв алхам юм. Манай суралцаж байгаа сургуульд батлан хамгаалахын чиглэлээрх онолын бага хурал дээр тавьсан илтгэлүүд нь зүүн хойт Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндсөн бөгөөд тэр нь энэ дэлхий ертөнц дээр оршин амьдарч хүн бүхэн аль болохоор хамран ажиллаж, нэг нэгэнийхээ бодол санааг дэмжиж туслаж, шинжлэх ухаан, мэдээлэл, эрүүл мэнд зэрэг бүх салбар чиглэлүүдээр хамтран ажиллаж байх нь дэлхий ертөнцөө хайрлан хамгаалах, энэ үйлсийг улам бэхжүүлэх талаар харилцан суралцахад чухал алхам боллоо гэж бодож байна. Энэ илтгэлүүд нь маш их амжилттай болсон гэж бид үзэж байна.
Сурвалжлагч: Ярилцлага өгсөн тань маш баярлалаа. Таны сурлага, ажилд нэн их амжилт хүсье﹗
Хуранда Ч.Энхтөр: Баярлалаа, та бүхэнд ч гэсэн, ажлын их амжилт хүсье﹗\О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\
|