• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-28 16:53:40    
Цасат өндөрлөгийн залуус хөх огторгуйаар дүүлэн нисэх хүсэл мөрөөдлөө биелүүлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун нутгийн Хөхнуур Түвдийн өндөрөгийн өндөр шовох уул хайрханууд жилийн туж мөнх цасанд хучигдаж байдагаас хүмүүс энэ газрыг цасат өндөрлөг гэж нэрлэдэг юм. Бүргэд шиг хөх огторгуй цасат өндөрлөгөөр дүүлэн нисэх нь өндөрлөгт амьдардаг үе үеийн түвэд залуусын хүсэл мөрөөлөд билээ. Өнөө хэдэн түвэд залуу энэ мөрөөдлийг биелүүлж, Хятадын иргэний агаарын тээвэрийн түүхэн дээрэх анхны бүлэг түвэд нисэгчид болсон байна.

     Таван жилийн өмнө олон залуусын дундаас шалгарсан таван түвэд залуу Сы Чуань мужийн Чэн Дү хотын Хятадын олон улсын агаарын тээвэрийн компанийн баруун өмнөдийн салбар компанид ирж суралцсан юм.

     Таван жил өнгөрч өнөө эдгээр залуусын ажил сурлага ямаршүү байгааг ойлгохоор сурвалжлагч тэдний ажиллаж байгаа Хятадын олон улсын агаарын тээвэрийн компанийн баруун өмнөдийн салбар компаний нислэгийн дөрөвдүгээр их ангид ирсэн юм.

     Нисэгчийн дүрэмт хувцастай өндөр нуруутай эдгээр бор залуус сурвалжлагчтай уулзан хятадын төв аялгуугаар урсам сайхан ярилцахад үндэстий цөөнхийн ялгаатай онцлого огт харагдахгүй, харин өндөрлөгийн эрчүүлийн гүдэсхэн шулуун итгэл төсгөс зан чанар нь үг ярианд нь илэрч байлаа.

     Лхасын залуу Залсан бол багаас нисэгч болохыг хүсч мөрөөдөж ирсэн хүн юм.

     Тэрээр хэлэхдээ, өөрөө Лхас хотын хүн, бүргэд шиг хөх огторгуйгаар дүүлэн нисэх бол миний хүүхэд ахуй насны мөрөөдөл мөн гэжээ.

     Агаарын тээвэрын компанид ирснийхээ дараа тэд Чүн Дүгийн Хятадын иргэний агаарын тээвэрийн нислэгийн сургуульд нислэгийн мэрэгжил, онолын зэрэг хорь гаруй төрлийн хичээлийг гурван жил сурсан бөгөөд нислэгийн хатуу чанга дасгалыг хийсэн байна. Өнгөрсөн онд олон төрлийн шалгалтад амжилттай дүн аввч Хятадын олон улсын агаарын тээвэрийн компанийн баруун өмнөдийн салбар компаний нисэгч болсон байна.

     Нислэгийн сургуульд сурч байсан тухайгаа Залсан эргэн үзэж хэлэхдээ,

     Хамгийн анхны газраас хөөрөх тэр цаг мөчид итгэлтэй байсан боловч бас жаахан айдас хүрч байсан маань надад мартагдашгүй гүн сэтгэгдэл болж хоногшсон. Чармайн сурсны дүнд хичээл сургалтаа нилээд амжилттай биелүүлсэн гэжээ.

     Тэд хэдийгээр нислэгийн сургуулиас амжилттай төгссөн боловч дадамгай мэрэгжилтай нисэгч болоход бас хатуужилтай хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм.

     Хятадын олон улсын агаарын тээвэрийн компанийн нислэгийн дөрөвдүгээр ангийн хариуцлагтан Жао Линь танилцуулж хэлэхдээ, ёсолын зөрүү, газар орны хөгжлийн тэнцвэргүйгээс болж тэдгээр түвэд нисэгчид ёолын мэдлэгийн талаар дотор газрын нисэгчидээс нилээд зөрүүтэй юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ,Түвэд үндэстний эдгээр нисэгчидэд учирч байгаа бэрхшээл бол нэгд, мэрэгжлийн талаар цаашид дээшлэх шаардлагтай байна, Хоёрт гадаад хэл сурахад нилээд хүндрэлд учирч байна гэжээ.

     Эдгээр түвэд нисэгчдийнг ажил амьдралын шинэ нөхцөлд түргэн зохицуулахын төлөө, ХОУАТК-ийн нислэгийн газар нислэгийн туршлагтай дасгалжуулагч томилон эдгээр нисэгчдийг дасгалжуулж байна.

     Өнөө энэ таван түвэд залуу дасгалжуулагчийн чанга сургалтаар хатуужилтай чармайн дасгалжсны дүнд нисэх онгоцыг албан ёсоор жолоодох нисэгчийн туслахын үнэмлэх авч, хөх огторгуйгаар бүргэд шиг дүүлэн нисэх хүсэл мөрөөдлөө биелүүлсэн байна. Гэхдээ нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулан үүргээ амжилттай биелүүлэхэд эрхбиш чанга шаардлага тавьж сурч судлан нэн хатуужилтай дасгал сургууль хийх хэрэгтэй гэснийг тэд тод таньж байна.

     Түвэд залуу Цэрэн хэлэхдээ, өнгөрсөнд нисэгч болно гэж их хүсэн мөрөөдөж байсан, нисэх онгоц жолоодох нь агаараар чөлөөтэй ниснэ гэж бодож байсан, нисэгчийн ажил нь хариуцлага ихтэй ажил гэснийг өнөө олйгосон. Удаа бүр нутгийнхаа агаараар нисэн гарахад маш их бахархал төрдөг. Нисэх багийн дарга болох бол миний ирээдүйн хүсэл мөрөөдөл мөн гэжээ.

     Хөх огторгуйгаар дүүлэн нисэгч энэ таван түвэд бүргэд өөр өөрийн шинэ зорилтоо биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Түвэд үндэстний залуусын бие махбод өндөрлөгийн агаарт нислэг хийх нөхцөлийг хангах тул Хятадын ирэний агаарын тээвэрийн үндэсний ерөнхий газар ирэний агаарын тээвэрийн салбарт нэн олон түвэд нисэгчийг бэлтгэхээр төлөвлөж байна. /Урангоо орчуулж, бэлтгэв/