• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-29 15:14:18    
Хятад улс өнөө эдийн засгийн хэт өсөлтөөс зайласхийж байна

Хятадын Олон Улсын Радио

     Энэ он гарснаас хойш, Хятадын эдийн засгийн эргилтийн байдалд Хятадын засгийн газрын сэтгэл төгшиж байгаа байдал гарсан байна. Энэ оны 1-р улиралд улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт болон экспортын нөлөөнөөс болж өсөлтийн хурд нь ноднины мөн үеийнхээс 10 хувиар өсний дараа 4-5-р сар хүртлэх байдлаар Хятадын тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт болон юаний зээлийн хэмжээ нь ч маш их эрчтэй өсөж байна. Эдийн засгийн мэргэжилтэд манай сэтгүүлчид сурвалжлаг өгөх үе хэлэхдээ, хөрөнгө оруулалт болон зээлийн өсөлтийн хурдыг хяналттаа авах явдал нь Хятадын эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг батлах чухал хүчин зүйл болсон байна гэжээ.

     Хятадын албаны талын тун саяхан бүртгэсэн тоо баримтаас үзвэл, 1-5-р сард, Хятадын бүх нийгмийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалтын хурд ноднины мөн үеийнхээс 30 хувиар давж, юаний зээл нь 800 тэрбум юань давсан байна. Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эдийн засгийн мэрэгжилтэн Юань Ганминь хэлэхдээ, Хятадын эдийн засагт хэд түргэн өсөх байдал гарч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Ерөнхийд нь авч үзвэл, 1-5 сарын байдлаар эдийн засаг дээд хурдаар хөгжих байдлаа үрэгжлүүлж, хурд намжих байдал гарсангүй юм. Хөрөнгө оруулалтын өсөлт 30 хувиас давсан байна. Бид ерөөс борлуулалтын хэд түргэн хөгжхээс сэтгэл түгшдэггүй юм, 5-р сард жижиглэнгийн худалдааны нийт хэмжээний сөсөлт нь 14.2 хувьд хүрсэн байна, энэ нь 10 гаруй жилийн турш ерөөс гарч байгаагүй зүйл болох юм. Иймээс ерөнхийд нь авч үзвэл, Хятадын эдийн засагт хэд түргэн өсөх байдал гарч болзошгүй байна гэжээ.

     Мэргэжилтэн Юань Ганмингийн сэтгэл төгшиж байгаа явдал нь ч мөн Хятадын засгийн газрын сэтгэл төгшиж байгаа явдал болох юм. Тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт болон мөнгөний зээлийн хэмжээ хэт түргэн өсөж байгаа байдлыг тогтоон барихын тулд Хятадын төрийн зөвлөөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао тун саяхан төрийн зөвлөөлийн хоёр удаагийн хурал дээр, том төслийн газар хангамж болон хот байгуулалтын цар хэмжээг хатуу хяналттаа авах хэрэгтэй бөгөөд үүний зэрэгцээ банкны дунд урт хугацааны зээлийг тогтоох барих хэрэгтэй байна гэжээ.

     Хятадын засгийн газрын хэрэгжүүлж байгаа будитай арга хэмжээний дотор банк санхүүгийн бодлого нь хүмүүсийн анхаарлыг их татаж байна. 4-р сарын 28-ны өдөр Хятадын төв банк юаний зээлийн хүүг өсгөсөн бөгөөд 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн банк санхүүгийн байгууламжийн юаний хадагламжийн бэлтгэл мөнгөний хэмжээг өсгөөхөөр болсон байна. Энэ нь хойшид зээлээ авхад хэцүү болсон бөгөөд банкууд нэн олон мөнгөө төв банкад хадаглуулах хэрэгтэй болсныг харуулж байгаа юм.

     Үүнд холбогдуулан Хятадын засгийн газрын байгууламж болон Төрийн зөвлөөлийн хөгжлийн судалгааны төвийн мэргэжилтэн Ба Сүсүн хэлэхдээ, дээрэх арга хэмжээнүүдийн зорилго бол юаний хамгамжийг аажмаар багасхаж, мөнгөний гүйлгээг багахгах гэсэнд оршно гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Юуны өмнө зээлийн хүүг 0.27 хувиар өсөгсөн явдал бол зээлийн хэрэгцээг тогтоон барихын тулд авсан нэгэн сайн арга хэмжээ болон юм. Дараа нь бэлтгэл мөнгний хэмжээг дээшлүүлсэн явдал нь зах зээл дэх хэт их байгаа мөнгөний гүйлгээг буруулхын төлөө юм. Хятадын засгийн газар ингэж мөнгөний бодлого аажим аажмаар хэрэгжүүлж байна гэжээ.

     Үүний зэрэгцээ манай радиогийн сэтгүүлчид сувалжлаг өгсөн мэрэгжилтэд бас Хятад улс үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хяналт тавих эрч хүчээ эрчимжүүлж, дунд бага орлоготой хүмүүсийн оршин суух нөхцлийг сайжруулхын зэрэгцээ үл хөдлөх салбар дахь хөрөнгө оруулалт хэт түргэн өсөж байгаа байдлыг тогтоон барих хэрэгтэй байна гэж санал дэвшүүлсэн байна. Тэд бас экспорт импортын худалдааны тэнцвэрийг баталж, юаний ханшийн бүрэлдэх механизмийн өөрчлөлтийг үргэлжлэн ахиулах хэрэгтэй гэж засгийн газарт санал болгосон байна. /Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав/