• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-29 15:48:04    
Исламын Бүгд Найрамдах Иран Улс

Хятадын Олон Улсын Радио

    Нутаг дэвсгэр: нэг сая 636 мянган хавтгай дөрвөлжин км.

    Хүн ам: 2004 оны 7-р сарын байдлаар 67 сая 476 мянга. Түүний дотор хотын хүн ам 44 сая 771 мянга, хөдөө тосгоны хүн ам 22 сая 705 мянга байж, тус тус 66,4 хувь, 33,6 хувийг эзэлж байна. Хүн амын 66 хувь нь Перс хүн, 25 хувь нь Азарбайжан хүн, 5 хувь нь Курд хүн, бусад нь Араб, Туркмень зэрэг цөөнх үндэстэн байдаг. Албаны хэл нь Перс хэл, Исламын шашин бол төрийн шашин, хүн амын 98,8 хувь нь исламын шашин шүтэж, 91 хувь нь шийтийн бүлэг, 7,8 хувь нь сунитийн бүлэг юм байна.

    Нийслэл: Тегеран, 11 сая хүн амтай, далайн түвшнээс дундуаар 1220 метр өндөр. 7-р сардаа хамгийн халуун, хамгийн халуундаа 37 хэмд хүрдэг, 1-р сардаа хамгийн сэрүүн, хамгийн сэрүүндээ 7 хэм байдаг.

    Чухал баяр дурасгалын өдөр: Исламын хувьсгалын ялатын өдөр – 2-р сарын 11-ний өдөр. Исламын тооллын шинэ жил – 3-р сарын 21 – 24-ны дөр. Исламын бүгд найрамдах улсын өдөр – 4-р сарын 1-ний өдөр.

     Ерөнхий байдал: Азийн баруун өмнөд хэсэгт оршиж, Туркменстан, Азарбайжан, Армени, Турк, Ирак, Пакистан, Афганистантай хөршилж, өмнөш Персийн булан, Оманы буланд хүрч, хойшоо Каспын тэнгисээр Орос, Казакстантай аласлан хөршилж байна. Уулаас Европ Азийн хуурайн гүүр, дорнод өрнөдийн агаарын хонгил гэсэн нэртэй. 2700 км урт тэнгисийн эрэгтэй. Ираны нутаг өндөрлөг газар ихтэй, зүүн хэсэг нь хотгор газар болон элсэн цөл байдаг. Эх газрын цаг агаартай, өвөл хүйтан, зундаа халуун, ихэнх нутагт хур тундас бага, ган хуурай.

     Иран бол дөрөв таван мянган жилийн түүхтэй эртэний соёл иргэншилт орон, түүхэн дээр Перс гэж нэрэлдэг. Манай тооллоос өмнөх 6-р зууны үеийн эртэний эзэнт Перс улс маш хөчирхэг их байжээ. Манай тооллын 7-р зуунаас хойш Араб хүн, Турк хүн, Монгол хүн, Афганистан хүн Ираныг эзлэн ноёрхож байжээ. 18-р зууны сүүлчээр Ираны зүүн хойт нутгийн Туркменьчуудын Кайгагийн бүлэг бүх Ираныг нэгтгэж, Кайга вант улс байгуулав. 19-р зуунаас хойш Иран нь Англи, Оросын хагас колони болов. 1925 онд Балевийын вант улс байгуулагдав. 1978 – 1979 онд Хумени исламын хувьсгалыг удирдаж, Балевийн вант төрийг түлхэн унгав. 1979 оны 2-р сарын 11-ний өдөр Хумени албан ёсоор эрх бариж, 4-р сарын 1-ний өдөр ИБНИУ-ыг байгуулж, Хумени улс орны үзэл санааны удирдагч болов. 1989 оны 6-р сарын 3-ны өдөр Хумени нас нөгчиж, уулын ерөнхийлөгч Хамени удирдагч болов. Мөн оны 7-р сарын 11-ний өдөр уулын парламентын дарга Рафсанжаани ерөнхийлөгчээр сонгогдов. 1993 оны 6-р сарын 11-ний өдөр Рафсанжаани дахин ерөнхийлөгчээр сонгогдов. 1997 оны 5-р сарын 23-ны өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуульд Хатами Ираны 7-р сонгуулийн ерөнхийлөгчээр сонгогдов. \Цэцэн бэлтгэв\