Сайн байна уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын шууд харъяа улаан-мөчрийн алдарт дуучин, Насан гуай ярилцлага өгсөнийг сонсоё.
Насан нь 1959 оны 5-р сарын 7-ны өдөр Өвөр Монголын Жирим аймгийн Зарууд хошууны Өлзиймөрөн сумын Мандах гацаанд төржээ. Хар багаасаа дуу хөгжимд дур бахтай байж, урлагийн замаар замнахад нь аав ээж нь ихээхэн нөлөө үзүүлсэн байна. түүний аав нь хошуу аймагтаа алдартай дуучин хүн байсан юм байна. 1974 онд15 настай Насан анх дундадаа суралцаж байхдаа хошууны дуу бүжгийн чуулгад элсэгдсэн байна. ингээд Насан дунд сургуулийн 1-р ангиа төгсөж амжаагүйгээр урлагийн замаар замнасан байна. 1975 онд уулын жирим аймгийн дуу бүжгийн чуулгад элсэн орсон байна. тэндээ 2 жил ажиллаад Өвөр Монголын урлагийн дээд сургуульд элсэн орж суралцаад дуулах мэрэгжилийн талаар ихээхэн давшилттай болсон байна. сургуулиа төгссөний дараа нутагтаа буцаж 1 жил ажиллаад дахиад Тянжин болон Шанхайн урлагийн дээд сургууль очиж мэрэгжил дээшлүүлсэн байна. ингээд 1982 онд Хятадын дуу бүжгийн дээд сургуульд элсэн орж 3 жил суралцсан байна. 1984 онд бүх Хятадын төв телевизийн эрхэлсэн залуучуудын дууны тэмцээнд Өвөр Монголыг төлөөлж оролцоод 12 байр эзэлсэн байна. 1988 онд Хятадын Харбин хотод болсон дууны тэмцээнд онц шагнал гардсан байна. энэ нь Насанд их зоригжуулал болсон байна. 1993 оноос эхлэн Өвөр Монголын шууд харъяа улаан-мөчирт ажилласан байна. тэрээр олон удааны тоглолтод оролцож, дотоод гадаадын үзэгч сонсогчидын халуун хүрээлэлийг хүртсэн юм. За ингээд одоо түүний дуулсан "Угалз хээтэй эмээл" гэдэг дууг Хятадаар хөрвүүлснээр нь хүлээн авч сонсоё.
|