Хятад улсыг өнгөрсөнд "унадаг дугуйны вант улс" гэдэг. Нэн ч Бээжин хотын дугуй унасан хүний урасгал нь гадаадын жуулчны гэрэл зураг авхуулах сонирхолтой үзэмж байсан юм. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хөгжиж, хүмүүсийн амьжиргааны төвшин дээшлэхийн хирээр хувийн машин түргэнээр нэмэгдэж, дугуй унадаг хүний тоо аажмаар цөөн болсон байна. Гэвч орчмын хэдэн сард бензины үнэ тасралтгүй өсч, зам харилцааны төгжирмэл байдал байнга зохицуулагдахгүйгээс болж, хүмүүс өнгөрсөний дугуй унаж байсан өдөр хоногуудыг саназалгах болжээ. Шан Дү олон улсын төвт ажиллаж байгаа Ли охин сүүлийн үе хайрт машинаа гэрт тавиад, амралтын өдрөөр хөдөө гадна явахдаа л баридаг болсон бөгөөд энгийн цагт ажилдаа явахад дугуй унадаг.
Ноён Жан ч Ли охинтой адилаар саявтархан дугуй унах хүмүүсийн эгнээд орсон юм. Тэрээр хэлэхдээ, дугуй унасанаас хойш, сайн талууд илэрхий мэдэндэж байна. Нэгд, биеэ чийрэгжүүлэх зорилтдоо хүрчээ. Олон жил машин барисаар байгад бие галбир өдрөөс өдөр мараалсан мөртлөө хүч тамиргүй санаад байдаг. Хол зам байтугай гэрээс маш ойрхон газарт явахаасаа ч залхуурдаг. Эхэлж дугуй унахад жаахан ядаргаатай санагдаж байсан ч хоёр долоо хоног өнгрөхөд бие бүр хөнгөрсөн байлаа. Хоёрт, цагийг хэмнэж чадна. Өглөө бүр дугуй унаад ажилдаа очиход 40 минут хэрэгснэ, үүнийг машин барих юм уу машинд суух үетэй харьцуулбал машин зогсоох, тэрэг хүлээх цагийг гаргавал бараг ижилхэн байдаг. Замын түгжирмэл байдал гарахад дугуй унах нь бүр илүү ашигтай юм. Гуравд, дугуй унах нь сарын бүрийн бензиний мөнгө тэрчлэн зогсоолд зогсох мөнгийг хэмнэж чаддаг. Олон хоног дооцоод ирэхэд бага бус мөнгө хэмнэх бөгөөд дугуй унах зам зуураа цэвэр агаар амьгалж, замын дэрэгдэх үзэмжийг сонирхож болно гэжээ.
Яриангүй хүн бүхэн дугуй унаж ажилдаа явж чадахгүй юм. Сүүлийн жилүүдэд Бээжин хотын байгуулалт тасралтгүй түргэсч, хотын бүтэц өргөтөн тэлэхийн дагуу маш олон байгууллага хуучин хотоос гадуур шилжсэн байна. Үүнээс гадна шинэ шинэ баригдсан оршин суугчдын байр хороолол гуравдугаар, дөрөвдүгээр тойрог замаас хол байралж байгаа болохоор ажил байраас хол байгаа нь хүмүүсийн дугуй унахаа болисон гол шалтагаан болжээ.
|