Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш Хятадын эдийн засаг түргэн хөгжиж, техникийн хүчин чадал чаашид эрчимжсэн байна. Энэ нь хөхнуур түвдийн төмөр зам тавихад бодит нөхцөл бүрэлдүүлж өгсөн байна. 2001 онд эхэлж зургаан жил хэрэгсч байгаа энэ замыг байгуулж дуусгана гэж төлөвлөж байсан боловч нэг жил урьдчилан ашиглалтад орсон байна. Хятадын улс орны амьдралд болж байгаа энэ томоохон үйл явдлын Хятад даяараа цаашлаад дэлхийн дахинаараа анхаарч байгаа нь мэдээжийн хэрэг юм. өндөрлөгийн цагст орны өвөрмөц сайхан өнгө үзэмжийг сонирхох гэж яарсан дотоод гадаадын жуулчид, худалдааны шинэ боломж хайсан худалдаачид гээд энэ өдрийг тэсч ядан хүлээж байсан нь гарцаагүй билээ.
Одоо хөхнуур түвдийн өндөрлөг нутагт авто зам, төмөр зам, агаарын тээврээр бүрэлдсэн замын иж бүрэн сүлжээ бий болж, түвдийн эх орныхоо болон дэлхийн хөгжилд алхаагаа нийлүүлэхэд дөхөм үзүүлсэн байна. Гадагш нэвтрэх замтай болсноороо энэ нутгийн ард түмний ирээдүй улам сайн сайхан болно гэдэг нь яриангүй биз ээ. 1 2
|