• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-24 15:08:35    
Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам нэвтрэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс өргөн их ёслол хийж, Хөх-Нуур Түвдийг холбосон ахны төмөр зам нэвтэрснийг тэмдэглэж байна. Энэ төмөр зам бол Хятадын дотор газраас Түвдийн өөртөө засах районд нэвтэрч байгаа анхны төмөр зам, мөн ч дэлхийд далайн түвшнээс хамгийн өндөрт байгуулагдсан төмөр зам болно. Энэ төмөр зам нэвтэрсэн нь юунд хүмүүсийн анхаарлыг ингэж ихээр татаж байгаа вэ? Юунд энэ төмөр замыг байгуулсан юм бэ? Энэ төмөр зам нь Түвдийн хөгжилд хир зэргийн ач тус хүртээх вэ? гэх зэргээр хүмүүс их сонирхож байна.

     Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам нэвтэрснийг тэмдэглэх гол арга хэмжээг Хөх-Нуур мужийн Голмодод хийсэн юм. Манай радиогийн сурвалжлагч Чэнь Мэн газар дээрээс нь мэдээлж байна: Тэрээр хэлэхдээ, Хятадын дотор газраас Түвд орох 600-гаад зорчигчид суусан энэ анхны галт тэрэг өнөөдрийн үдээс өмнө Голмодоос албан ёсоор хөдөллөө. Хятад улсын дарга Хү Жиньтао галт тэргийг мордуулах тууз хайчлав. Голмодын галт тэрэгний вогзалын өргөн талбайд галт тэрэг нэвтрэх ёслолд оролцохоор Хятадын олон газраас ирсэн хүмүүс хуран цугларсан байна гэжээ.

     Хятад улсын дарга Хү Жиньтао тэмдэглэх цуглаан дээр хэлэхдээ, Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр замын байгуулагдсан нь хүн төрөлхтөний төмөр замын байгуулалтын түүхэн дэх том гайхамшиг юм гэжээ. 

     Тэрээр хэлэхдээ, Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам байгуулах гэсэн бол Хятадын хэдэн үеийн хүмүүсийн хүсэл эрмэлзэл юм. Ийм төмөр зам байгуулах нь Хятадын ерөнхий хүчин чадал, шинжлэх ухаан техникийн хүчинд шалгалт болох төдийгүй, хүн төрөлхтөнд ч сорилт болох юм. Өнөө Хятадын хэдэн үеийнхэн, ялангуяа төмөр зам дагуугийн ард иргэдийн хүсэл эрмэлзэл биелэв. Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр замын байгуулагдсан нь Хятадын төмөр замын байгуулалтын түүхэн дэх аугаа их үйл хэрэг болсон төдийгүй, дэлхийн төмөр замын байгуулалтын түүхэнд ч гайхамшиг болсон юм гэжээ.

     Эрхэм хүндэд сонсогчид оо. Голмод хотын ард иргэд баярлан хөгжиж байсан үед Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр замын нөгөө үзүүр дэх Лхас хотынхон ч баяр цэнгэлээр бялхаж байлаа.  Өнөөдрийн үдээс өмнө дотор газраас Түвд орох анхны галт тэрэг албан ёсоор нэвтэрлээ. Саяхан байгуулагдсан Лхасын галт тэрэгний буудлын өргөн талбайд, Түвдчүүд баярын өдрийн хувцасаа өмсөж, дуулан бүжиглэж, галт тэрэг нэвтэрснийг тэмдэглэжээ. Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам нэвтэрснээр Түвдэд төмөр замгүй түүхийг эцэслүүлж, Хөх-Нуур Түвдийн ард түмний ажил амьдралд маш их тус төхөм үзүүлэх боллоо.

     Нутаг уснаасаа гарч үзээгүй 26-гаатай Жаши сурвалжлагчид хэлэхдээ, галт тэрэг нэвтэрч байгаа болохоор галт тэргээр гадна районаар явахыг бодож байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, уул нь дотор газар очиход маш төхөмгүй, өнөөдрөөс галт тэрэг нэвтэрлээ, бүх юм төхөм болсон, барааны ханш ч хямд боллоо. Галт тэргээр Шанхай, Бээжингээр аялан тойрмоор байна гэжээ. Урт хугацааны турш Хятадын дотор газраас Түвд ороход гол нь засмал зам, онгоцоор явж байсан. Авто машинаар Түвд ороход зам хол, ядаргаа ихтэй. Нисэх онгоцоор явбал түргэн боловч маш үнэтэй. Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам байгуулагдсанаар нэн олон хүний Түвд орж аялан жуулчлах, худалдаа наймаа хийхэд төхөм үзүүлсэн байна.

     Шотландаас Түвдэд жуулчилж ирсэн хатагтай Майктана сурвалжлагчид хэлэхдээ:  Түвдэд галт тэрэг нэвтэрснээр гадаадын нэн олон жуулчид Түвдэд ирэх болно. Галт тэргээр аялах нь хямд, нисэх онгоцоор ялах нь нэлээд үнэтэй байна гэжээ. Галт тэргээр Түвд ороход аюулгүй, үнэн нь хямд, тааламжтай.

     Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр замаар галт тэрэг нэвтэрсэн өнөөдөр, Лхасаас Шинин орох галт тэргэнд манай сурвалжлагч Цай Чинбяо аялаж байна. Тэрээр хэлэхдээ, Лхасаас мордож гарсан анхны галт тэргэнд хүчилтөрөгч маш хүрэлцээтэй, бие таагүй болох байдал гараагүй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам нь ямар үр өгөөж хүртэхийг Хөх-Нуур Түвдийн ард иргэд хамгаас анхаарч байгаа юм.

     Галт тэрэг нэвтэрэхээс өмнөхөн сурвалжлагч Түвдийн гол малжих район Начю районаар явахдаа, төмөр замын ойролцоо сууж байгаа Доживанза настантай уулзжээ. Доживанзагийнх долоон хүн амтай, 38 сарлагтай, 100 гаруй хоньтой юм байна. Доживанза хэлэхдээ, гэрийн ойролцоогоор төмөр зам засч байгаад сэтгэл түгшиж байсан гэжээ. Тэрээр хэлэхдээ, тухайн үе төмөр зам засахыг үзээд баярлаж байсан, зүрхшээж ч байсан. Төмөр зам нэвтэрвэл нутаг билчээрийг эвдэж, мал маллахыг нөлөөлнө. Мал малжихыг нөлөөлбөл, орлого багасна, айл гэрийн амьжиргаанд асуудал гарахаас зүрэхшээж байв гэжээ.

     Төмөр зам байгуулагдахын зэрэгцээ, Доживанза настаны эргэлзээ аажмаар арилсан байна. Төмөр зам байгуулаад нутаг бэлчээрийг эвдээгүй, харин тэдэнд орлого оруулсан байна. Доживанзагийхан нь жижиг мухлаг гаргаж, архи тамхи, хүнсний бүтээгдэхүүн худалдаж байна. Тэднийхээс бас төмөр зам хамгаалах ангид орж, зохих орлоготой болсон байна.

     Доживанза настан хэлэхдээ, надад бас баяжих том төлөвлөгөө байгаа гэжээ. Тэрээр хэлэхдээ, Галт тэрэг нэвтэрсний дараа галт тэргээр Голмод орж, манай тосгоны үйлдвэрлэсэн сарлагийн арьс, хонины арьс, ноолуураа худалдана. Тэндээс өргөн хэрэглээний бараа авч нутгийн хүмүүстээ зарна гэжээ.

     Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр замаар галт тэрэг үй олон хүмүүсийн хүсэл эрмэлзэлийг тээн аялж байна. Түвдийн Вэнжяонеда гэгээнтэн Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам нэвтэрсэнд чин сэтгэлийн ерөөл дэвшүүлэв.

     Тэрээр хэлэхдээ, Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам нь азын аварга луу мэт, хүн болгонд аз жаргал, өлзий дэмбэрэл авчирах болно. Түвдийн ард түмэн болон бусад үндэстнүүдийн ард иргэд энэ төмөр замаас үр өгөөж хүртэж, галт тэргээр аялагчид болон галт тэргэнд ачсан эд бараа бүхэн тайван амгалан өлзий дэмбэрэлтэй байхыг ерөөе. Түвдэд ажил хэргээр ирэгсэдийн санасан хэрэг сэтгэлчлэн бүтэж, дотор газар ажил хэргээр очигсодын өлзий дэмбэрэлтэй байхыг зөгнөн ерөөж байна гэжээ. /Орчуулсан нь Баясгалан хянасан нь Э.Цогзолмаа /