Одоо Шинжянд байгаа монголчууд нь голцуу Баян-Гол, Бор-Тал зэрэг хоёр монгол өөртөө засах зөү, Ховог-Сайр монгол өөртөө засах сяньд тархаж байдаг. Үүнээс гадна Шинжянгийн Или, Тарвагатай, Алтай зэрэг районоор ч монголчууд байдаг. Шинжян монголчуудын дотор Торгууд, Хошууд, Өөлд, Цахар, Шивинар, Загчин, Урианхай, Халх зэрэг ястад байдаг.
Чин Улсын ноёрхолоос нааш монгол үндэстэний Шинжян дах тархалтын байдал үндсэндээ хэвээр байсаар, энэ нь тусхайн үеийн Чин Улсын ноёрхолын бодлоготой холбоотой юм. Чин Улс нэг талаар тархай бутархай байдлаар монгол үндэстэнийг хойд хязгаарын газрууд болон өмнө хязгаарын Баян-Голд хуваан сууришуулсан байна. Нөгөө талаар монгол ястад, хошуунууд хил давж нүүдлэн малжихыг хориглож, харицан ураг садан болохыг ч хориглосон байна. Чин Улс бас Өвөр, Ар монголын монголчууд Шинжянд шилжин ирэхийг зөвшөөрөхгүй байж, мөн эдгээр газрын монголчууд Шинжянгийн монголчуудтай ямар нэгэн харицаатай байхыг ч зөвшөөрөөгүй юм. Үүний зорилого нь битүүмжлэн ноёрхохоо эрчимжүүлж, монголчууд нэгдэн Чин Улсыг эсэргүүцэхээс сэргийлж байжээ. Чин Улс монгол ястадад адил бус бодлого авч байжээ. Үүнд торгууд ястаны байр суурь хамгийн өндөр байж, харин Жунгарын хойчис болох Өөлдийн байр суурь хамгийн дор байжээ. Тэд хил хамгаалах хүнд нүсэр үүрэгтэйгээс гадна бас Чин Улсын төлөө тариалан малжилыг эзэгнэж эрхэлж байжээ.
Монгол хүн Буддын шашин шүддэг онцологийг ашиглан Чин Улс монгол нутгуудаар ламын шашныг ихээр дэлгэрүүлсэн байна. Ингээд монгол нутгаар сүм хийд маш олон байгуулжээ. Олонхи монголчууд сүмд очиж лам болсоноос монгол нутгийн хүн амын нэмэгдэлийг харшилж, бас дайн дажин, байгалийн гай гамшгаас болж Чин Улсаас хойш Шинжянгийн монгол үндэстэний хүн ам ихээр нэмэгдэсэнгүй юм. Эндэх хүн ам хамгийн олондоо 240 мянгад хүрч, энэ нь харин Жунгар хант улсын үеийн хүн амын гурваны нэг хувьд л зүдүү дөхөж байлаа. Чөлөөлөгдөсөний дараахан Шинжянгийн монгол үндэстэний хүн ам 100 мянгад хүрэхгүй байлаа. Чин Улсын ноёрхолын үед Шинжянд ганц хоёр хасаг үндэстэн шилжин ирж сууршижээ. 19-р зууны 70, 80-аад оноос Цагаан хаант оросын хүчин төв Азаар өргөжихийг дагалдан маш олон хасагчууд Шинжянд шилжин иржээ. Уулын Зөвлөлтийн их цэвэрлэлтийн хөдөлгөөний үед нэн олон хасагчууд Шинжянд шилжин ирж сууршижээ. Баян-Гол болон Ховог-Сайраас бусад газрын монголчууд нь тухайн нутагдаа үндэстэний цөөнхөд тооцогдодог. Монгол ястадын хоорондох зай завсарын районоор хасаг үндэстэн тархан сууршинаас Шинжянгийн монголчуудын тархай бутархай байдал нэн ил тод болжээ. Шинэ Хятад Улс байгуулагдасаны дараа байгууласан хоёр зөү, нэг сяны өөртөө засах районы монгол үндэстэний хүн ам нь Шинжян дах бүх монголчуудын хүн амын 55% хувийг л эзэлдэг. Харин бусад монгол нутгаар, ялангуяа Өөлдийн нутагт хасагчууд бас байх болохоор өөртөө засах байгуулага байгуулж чадасангүй, зөвхөн үндэстэний цөөнхийн шян байгуулжээ.
Орчин цаг болж ирээд зах зээлийн эдийн засгийн хөгжлийн дагуу Шинжянгийн монгол үндэстэний хүн амын тархалтын байдалд хот суурины хүн ам нь нэмэгдэх хандаш илэрчээ. Сүүлийн жилүүдэд олон монголчууд Шинжянгийн Өрөмч, Корло, Чан Жи зэрэг хотуудад шилжин ирж сууришжээ. Монголчууд нутгаасаа салж, зах зээлийн эдийн засгийн арга барилд нааштай оролцож байна. Шинжянгийн Бор талын монгол өөртөө засах зөүгийн төв Бор хотын тэг дунд "Дорнын нутагдаа буцасан" гэдэг уудам талбай байдаг. Үүнийг бас "баруунш нүүсэн" уудам талбай гэдэг. Бор талын монгол өөртөө засах зөүгийн монголчуудын нэг хэсэг нь дотор газраас баруунш нүүж ирсэн цахар монголын хойчис байж, нөгөө хэсэг нь Оросоос буцаж ирсэн торгууд монголын хойчис болно. Ингээд Бор тал зөүгийн монгол үндэстэний соёл нь хоёр их ястаны сор зүйлүүдээс бүрэлдэсэн байна.
|