Зуны цагт, өвлийн хувцасыг зүй зохистой хадгалах шаардлагатай болдог. Арьс савхины гол бүрэлдэхүүнд уураг байдаг болохоор амархан чийгтэх, хөгцрөх, хорхойтох байдал гардаг. Иймээс хүмүүс савхин хувцас эдлэхдээ, янз бүрийн тос болон хүчил, шүлтлэг бодист хүрхээс зайласхийхийн зэрэгцээ, доорхи хэдэн зүйлийг анхаарах хэрэгтнй байна.
Нэг. Савхин хувцас хэрвээ бороонд нороод чийгтэж хөгцөрхөд хүрвэл, хуурай даавуу алчуураар сайтар арчиж цэвэрлээд сэрүүхэн сүүдэр газар тавьж хатаана. Ус нь арьс савхийг хатууруулж, бензин нь арьс савхийг түлдэг болохоор савхин эдлэлийг чийгтэй алчуур юм уу бензинтэй зүлгүүрээр арчиж болохгүй.
Хоёр. Савхин хувцасны өнгө нь буурвал, савхи өнгөлөгчөөр өнгөлж болох юм, харин гутлын тос түрхэж болохгүй шүү. Харин цэвэрхэн зөөлөн даавуугаар савхи өнгөлөгчөө савхин эдлэл дээрээ тавиад хоёр удаа эвтэйхэн арчвал өнгөлөг сайхан болгож болох юм. Жирийн байдалд хоёр гурван жил нэг удаа савхи өнгөлөгчөөр савхин эдлэлээ өнгөлж байвал эдэлгээ сайтай болно. Эсвэл, хушганы цөмийг нунтаглаад даавуунд боож, савхин эдлэлээ сайтар арчсаныхаа дараа дахиад савхи өнгөлөгч түрхэх юм бол савхин хувцас чинь чухам зөөлөн, өнгөтэй, гойд сайхан болно доо.
Гурав. Хэрэв савхин хувцсанд чинь атираа үрчлээ орвол халууны хэмжээ нь 60ºС-70ºС байгаа цахилгаан индүүгээр индүүдэж болно. Индүүдэхдээ даавуугаар дэвсгэрлээд цааш нааш зогсолгүй индүүдэх хэрэгтэй. Савхин хувцас жаахан урагдаж хэгзрсэн байвал даруйхан нөхүүлж янзлуулж болох юм, бас хэгзрсэн хэсэгт нь өндөгний цагааныг түрхвэл тэр хэсэг нь засрах юм.
Дөрөв. Савхин хувцасыг хадгалахдаа нарны туяанд шаруулалгүйгээр сэрүүхэн газар жаахан тавьж байгаад салхи нэвтэрхүйц сэрүүхэн газар өлгөж хадгална. Ингээд их бага хэмжээ нь тохирсон хувцасны хоргондоо хийж, хуванцар бүрхэвчээр хучихгүйгээр хадгалах нь хамгийн тохиромжтой юм. \Л.Буянтогтох орчуулав\
|