Хятадын анханы улсын ойн цэцэрлэгт хүрээлэн Хүнань мужийн Даюүн хотын Жан Жяжэ-д байдаг. Жан Жяжэ нь Даюүн хотоос хойш, Фэншүй аолын дээд урасгал дээр байдаг. Нийт 2400 шахам га талбайтай, 1100 гаруй га байгалийн ой, 1000 шахам га таримал ойтой. Энд 720 гаруй төрлийн ховар нандин модон материал, тослог материал болон үзэмжийн мод байдаг бөгөөд барс, ирвэс зэрэг амьтан байдаг. Жан Жяжэ одоо дэлхийд нэртэй аялал жуулчлалын үзэмжит газар болсон байна.
Хамгийн том ойн цэцэрлэгтхүрээлэн: Хятадын хамгийн том ойн цэцэрлэгтхүрээлэн бол дэлхий дахинд алдартай Тайшань уулны ойн цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн ойн талбай 1000 гаруй га байж, зөвхөн 1984 онд дотоод гадаадын нэг сая гаруй жуулчдыг хүлээн авсан байна.
Хятадын умард нутгийн анханй ойн цэцэрлэгт хүрээлэн: Хятадын умард нутгийн анханй ойн цэцэрлэгт хүрээлэн бол 1985 онд нээсэн, Хятадын ойн ажахуйн яам болон Шаньши мужийн ойн ау ахуйн газрын хамдран байгуулсан Лөү Аганьтайн ойн цэцэрлэгт хүрээлэн болно. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь Шаньши мужийн төв Ши-ань хотоос 76 щм зайтай байдаг бөгөөд бомбын шашны ариун дархан газар юм.
Том хотын анханы ойн цэцэрлэгт хүрээлэн: Хятадын том хотын анханы ойн цэцэрлэгт хүрээлэн бол Харбин хотын Рэнь Жячяод байдаг ойн цэцэрлэгт хүрээлэн болно. Энэ бол хүйтэн бүсийн ургумалын таримал хүрээлэн юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнг 1958 оноос эхлэн байгуулж, ойн аж ахуйн ажилтад Чан Байшань уул, их Хянган дабаанаас хүйтэн бүсийн 420 гаруй төрлийн ботлог мод шилжүүлжн тариж, балар ой шиг үзэмж бүрдүүлсэн байна. Энэ цэцэрлэг хүрээлэн нь 136 га талбайтай, ой модноос гадна бас 1000 гаруй төрлийн цэцэг өвс тарисан байна.
Анханы цэцэрлэгт хот: Хятадын анханы цэцэрлэгт хот бол 1983 оны 10-р сард Хятадын төрийн зөвлөлийн батлан зөвшөөрсөн Ү Даляньчи хот болно. Энэ галт уулны цэцэрлэгт хүрээлэн Хэй Лүнжян мужийн хойт хэсэгт байж, 720 хавтгай дөрвөлжин км талбайтай, найман үзэмжит район, 72 үзэмжийн цэгтэй байдаг.
Хамгийн урт цэцэрлэгт хүрээлэн: Хятадын хамгийн урт цэцэрлэгт хүрээлэн 1960 оны 9-р сард Харбин хотын Сунгари мөрний эрэг дээр байгуулагдсан байна.Мөрний даланг ашиглан байгуулсан энэ цэцэрлэгт хүрээлэн нь нийт 26 км урт бөгөөд хамгийн өргөн хэсэгтээ 300 метр, олон жижиг цэцэрлэгт хүрээлэнгээр бүрэлдсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\
|