Хятадад одоо эм бэлдмэлийн үйлдвэр аж ахуйн нэгж 6000 гаруй байж, дэлхий дээр тоо хэмжээгээрээ түрүүлж байгаа боловч шинэ эм судлан үйлдвэрлэх чадвар нь тун буурай байдаг юм. Олонх үйлдвэр аж ахуйн нэгжүүд бүр гадаадын патентын эрхийн хугацаа нь дууссан эм бэлдмэлийг дууриан үйлдвэрлэхээр гол болгож, өөрийн оюуны өмчийн эрхтэй шинэ эм бэлдмэл судлан үйлдвэрлэхээр дутмаг байдаг. эдгээр үйлдвэр аж ахуйн нэгжийн судлан үйлдвэрлэх төвшинг дээшлүүлж, дэлхийн эм бэлдмэлийн тэргүүний төвшин бүхий улс орны эгнээнд Хятад улсыг оруулахын тулд сүүлийн жилүүдэд Хятад улс эм бэлдмэлийн аж ахуйн нэгжийн өөрөө шинэ эм судлан үйлдвэрлэхийг дэмжихийн төлөө тэднийг тэтгэх, дайчилах арга хэмжээ авч байна.
Хятадын хүнс эм бэлдмэлийн бүтээгдэхүүнд хяналт тавьж удирдах үндсний хороо жил бүр шинэ эм судлан бүтээх хэдэн арвахан өрөгдөл мэдүүлэг хүлээн авч байна. Энэ нь Хятадын эм бэлдмэлийн аж ахуйн нэгжийн тоотой адилдагахын аргагүй байгаа юм. Хятадын эм бэлдмэлийн хөгжилт мөн л тоог хөөцөлдөх шатандаа байж, өөрөө судлан бүтээх талаар ахиц муутай байна. Хятадын шинжлэх ухаан техникийн яамны хөдөө тосгон нийгмийн хөгжлийн газрын эм бэлдмэлийн бүтээгдэхүүн хариуцсан хэлтэсийн дарга Ян Жэ хэлэхдээ, одоо хятадын эм бэлдмэлийн бүтээгдэхүүн гол нь гадаадын патандын эрхийн хугацаа нь дууссан эм бэлдмэлийг дууриан үйлдвэрлэж байна. Одоо бараг 97%-аас дээших бүтээгдэхүүн бүр ийм аргаар хийгдаж байна.
Эм бэлдмэлийг дууриан үйлдвэрлэх гэдэг нь патентын эрхийн хугацаа нь дууссан, бид ийм эм бэлдмэлийг урт хугацаанаар үйлдвэрлэж болно. Гэвч энэ эм хуучин эм болсон учир үр ашиг нь тийм сайн биш юм. Энгийн байдалд нэг төрлийн эм зах зээлд гараад 10 жил болсны дараа сая дууриан үйлдвэрлэж болдог юм.
Нэг төрлийн шинэ эм бэлдмэлийг судлан үйлдвэрлэхэд их хөрөнгө мөнгө зарцуулахаас гадна урт хугацаа хэрэгсэдэг байна. Шинэ эмийг зах зээлд гаргах болтол 8—аас 10 жилийн судалгааны хугацаа хэрэгсэдэг бөгөөд дундажаар хэдэн зуун сая ам долларын хөрөнгө оруулдаг байна. Хэдүнй ийм байсан ч тэр болгон нь эдийн засгийн үр ашиг авчираж өгдөггүй байна. Одоо дэлхий дээр 10 төрлийн эмд клиникийн үнэлгээ хийгээд зах зээлд сая 1 л төрлийнх нь гарч чаддаг байна.
Хятадын эм бэлдмэлийн аж ахуйн нэгж сүүлийн хэдэн арван жил хөгжиж эхэлж байгаа учир судалгааны хүчин нь олон улсын тэргүүний төвшинд хүрч чадахгүй юм. Гадаадын хэдэн зуун жил болж байгаа том компаниудтай харицуулахад цар хэмжээ, хөрөнгө мөнгө, техник мэрэгжил зэрэг талаар бүр маш их зөрөөтөй байгаа юм.
Энэхүү бйадалд чиглүүлэн Хятадын эм бэлдмэлийн аж ахуйн нэгжийн хөгжилийг ахиулж, Хятадын эм бэлдмэлийн ажил төрлийн төвшинг дээшлүүлэхийн төлөө Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд дэмжих, дайчилах арга хэмжээнүүд авсан байна.
Эн тэргүүнд бодлогын чанартай хууль дүрэмдээ зохицуулалт хийсэн байна. Эм бэлдмэлийн удирдан хамаарах хууль, патентын хууль зэрэг хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж, эм бэлдмэл дууриан үйлдвэрлэхэд зохих талаар хязгаарлалт хийж, шинэ эм бэлдмэл судлан үйлдвэрлэхийг урамшуулсан байна.
Хятадын засгийн газар шинэ эм судлан үйлдвэрлэхэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна. Ингэснээр мөн аж ахуйн нэгжийн шинэ эм судлан үйлдвэрлэх хөрөнгө оруулалтыг дайчилсан байна.
Үүнээс гадна бас татвар хуриах зэрэг талаар хөнгөлөлтөй бодлого хэрэгжүүлж, аж ахуйн нэгжийн шинэ эм судлан үйлдвэрлэхийг урамшуулсан байна.
Эдгээр бодлого арга хэмжээнүүдийн дайчлалтайгаар Хятадын эм бэлдмэлийн аж ахуйн нэгжүүд шинэ эм судлан үйлдвэрлэх ажилыг чухалчилаж эхлжээ. Хятадын хамгийн том эм бэлдмэлийн корпурац болох Шанхайн эм бэлдмэлийн корпурац АНУ, Канад зэрэг оронд өөрийн судалгааны газраа байгуулж, саяхан бас Японы нэг компанитай хамтаар эм судлан үйлдвэрлэх гэрээ тохьролцсон байна. Гуанжөү хотын эм бэлдмэлийн корпурацийн сүүлийн 3 жилд шинжлэх ухаан техникийн хөрөнгө оруулалт ч 800 сая юаньд хүрч, борлуулалтын орлогых нь 7%-г эзэлсэн байна. Мөн олон дунд жижиг аж ахуйн нэгж ч улсын шинжлэх ухаан техникийн судалгааны төслийн дэмжилгийг олсон байна.
Шинэ эм судлан үйлдвэрлэх талаар Хятадын давуулаг болсон эх баялаг бол даруй хятад эм бэлдмэл болно. Хятадын судлан үйлдвэрлэсэн Artemisinin бол хятад эмийн онолоор судлан бүтээсэн европ эм болно. Тэр нь түргэн үр ашиг сайтай, эм бэлдмэлийн эсрэг бага үйлдэлтэй байдаг хумхаа өвчинийг эмчилэх эм байж, олон улсын хамтын нийгэмлэгт хумхаа өвчинг эмчилэн засах түүхэн дэх бэлэг тэмдэг болсон эм гэж үнэлэгдсэн байна. 2004 онд ДЭМБ уг эмийг хумхаа өвчинг эмчилэн засах А зэргэлэлийн эмээр тогтоож, дэлхийн хэмжээнд дэлгэрүүлэн түгээмэлжүүлсэн байна.
Одоо хятадын нэн олон аж ахуйн нэгж шинэ эм судлан үйлдвэрлэхдээ Хятадын уламжилалт эм бэлдмэлийг чухалчилаж, хятад эмийн өвөрмөц давуулаг нь мөн хятадын аж ахуйн нэгжийн шинэ эм судлан үйлдвэрлэх идэвхжилийг дайчилсан байна.
|