Өнгөрсөнд манай тосгоны тариачид 1 сар цагаан сар өнгөруулж, 3 сар тариа тарьж, 8 сар мөрийтэй тоглоом тоглож байсан. Одоо тариачдад сэлүү цаг гэж байхгүй болсон, жилийн 12 сард бүр ажил ихтэй болсон гэж Гирэн мужийн Гүн жүлин хотын Цаоянпо суурины Вадацүнь тогоны тариачин 55 насан сүүдэртэй Дюнь Пүцай ярьж байна.
Гүн жүлин хот нь Хятадын зүүн хойт нутгийн үр тарианы бааз. Үр тарианы жилийн ургац нь 4 тэрбум килограмд хүрдэг. Ба жацүнь тосгонд 1980 өр айлтай, 714 га тариан газартай. 2005 онд үр тарианы ургац нь 7500 килограммд хүрчээ.
Ба жацүнь тосгон аялал жуулчлал, ашигт малтмалын нөөц баялаг гэж гүй. Том аж ахуйн нэгж, улсаас хөрөнгө оруулаагүй. Иймээс тариачид үр тариандаа түшин амьдралаа өөд нь татаж, баяжлын замаар замнана гэж гүй. Өнгөрсөнд тариачид сэлүү цагаараа мөрийтэй тоглоом тоглож байсан бол одоо тариачид гадагш гарч ажил хийх, тарьсан гоноо, жимс жимсгэнээ хотод аваачиж борлуулж мөнгө олж байна.
Ба жяцүнь тосгоны зөвлөл тариачдыг дагуулан жолоодож, 670 мянга төгрөгний оруулалт хийж, гахай үхэр тэжээх газар гаргасан байна. Тус тосгонд өнөө 35 мяган гахай, 1500 үхэр тэжээж байна. 100-гаас дээш гахай тэжээж байгаа өрх уул нь арав байсан бол одоо 30-чаад өрхөт хүрсэн байна. Жилийн орлого 500 мянган юаньд хүрч байна.
Ба жяцүнь тосгон тариачин Дюнь Пүцай өөрийнхөө гэрийн байдлыг танилцуулж хэлэхдээ, Өнгөрсөнд үр тариагаа худалдаж чадахгүй болохоор ургац авахаас айдаг байлаа. Одоо эрдэнэ шишээрээ гахайгаа тэжээж, эрдэнэ шишийн ишээр нь үхрээ тэжээж байна. Манайх 9 үнээ тэжээж байна. Жилдээ зургаа долоон тугал тугалдаг. Нэг үхрээ мянган юаниар хулдвал нэлээд орлоготой олдог. 2005 онд Гүн жүлин хотын тариачдын хүн нэг бүрийн дундач орлого 4820 юаньд хүрчээ. Ба жяцүнь тосгоны тариачдын хүн тутмын орлого 7500 юаньд хүрсэн байна.
|