• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-04 17:05:19    
Хүүхдийн хани, эцэг эхчүүдийн гарын авалга

Хятадын Олон Улсын Радио

     Хүүхдийхээ олон олон сониуч асуултад хариулж чаддаггүй эцэг эхчүүл олон бий. Хятадын эцэг эхчүүл ч нэгэн адил, хүүхдийхээ нялхасаг мөртөө сонин сонин асуултад хариулж чаддаггүй аргаа бардаг эцэг эхчүүлийг алийг нь тэр гэх бэ ? Харин "Хятадын хүүхдийн нэвтэрхий толь" гэдэг ном өнөө эцэг эхчүүлийн гарын авалга, хүүхдүүдийн дотнын хани болж байна.

     Бээжин хотын Чаоян дүүргийн нэгэн бага сургуулийн хүүхдийн ангийн хурлын байдлаас ойлгосноор, энэ ангийн хурал нь "шинжлэх ухаанаар хүч болгож, бяцхан бүргэд шиг халин нисье" уриан доор болж, маш баялаг агуулгатай болсон байна. Олимпийн тухай асуулт хариултаас гадна бас бүжиг, Хятадын цайны соёлын үзүүлэг зэрэг агуулгуудыг хамарсан байлаа.

     Ангийн хуралд оролцсон сурагч Шю Түн хэлэхдээ, эдгээр тоглолтыг бид "Хятадын хүүхдийн нэвтэрхий толь"-ноос сурсан мэдэлгээрээ өөрөө зохион бүтээсэн юм. Бид тоглолтоо зохион бүтээхээс өмнө нэвтэрхий тольноос үүнтэй холбоотой их олон зүйлийг сурч авсан байна гэжээ.

     Энэ хүүхдийн хэлж байгаа нэвтэрхий толь бол Хятадын зургаар гол болгосон, Хятадын соёлын онцлогтой анхны хүүхдийн нэвтэрхий толь юм. Энэ номыг таван жилийн өмнө албан ёсоор хэвлүүлэн гүйлгээнд оруулсан юм байна.

     Энэ нэвтэрхий толь нь Байгаль газар зүй, Шинжлэх ухаан техник, нийгэм гурван ботьтой юм байна. Түүний дотор сансар одон орны шинжилгээ, амьд бодисын ертөнц, зам харилцаа, барилга, хүний бие болон эрүүл мэнд, соёл, биеийн тамир спорт, хүн төрөлхдний түүх зэрэг тал талын агуулгыг хамарсан байна. Энэ номонд бас гоё гоё зураг, амьд цовоо үг яриагаар шинжлэх ухааны мэдэлгийг тайлбарласан байна.

     Хатагтай Жао Шиүчинь бол энэ номыг редакторлох ажилд оролцсон хүн юм. Түүний танилцуулснаас үзвэл, хүүхэд зураг дүрсэнд илүү сонирхолтой байдаг учраас энэ номонд зураг дүрсээр гол болгож, төрөл бүрийн зургаар холбогдох мэдэлгийг системтэй холбож, мөн хялбар ойлгомжтой үг яриагаар нөхвөр болгосон юм байна. Хүүхдийн сонирхолд нийцүүлэхийн төлөө тэд нар нэг сэдвээр хэд хэдэн зураг бэлтгээд хүүхдээр сонгуульж авдаг байжээ. Хүүхдийн анхаарал удаан төвлөрч чадахгүй учраас нэг төрлийн мэдэлгийг удаан тайлбарлаж болохгүй, чадахын дотор охор авсархан бөгөөд хүүхдийн амьдрал дур сонирхолд нь нийцүүлэх хэрэгтэй юм. Жишээлбэл хүний амьсгалын системийг тайлбарлахдаа найтаах, эвшээх , ханиах зэрэг хэдэн агуулгыг оруулж танилцуулсан гэж тэрээр хэлж байлаа.

     Энэ номонд бас их олон амьдралын мэдлэг, арга дэм, биеэ зөв авч явах ухаан зэргийг оруулсан учраас хүүхэд болон эцэг эхчүүлийн сайшаал талархалыг ихээр хүлээсэн байна.

     Энэ ном хэвлэгдэн гарснаас хойш нийт гурван сая гаруй ном борлуулагдсан байна. Нэн баярлууштай нь энэ номоос их олон хүүхэд болон эцэг эхчүүд их юм сурч үр өгөөжин нь хүртсэн явдал болно. Бээжингийн бага сургуулын сурагч охин Лю И-чан хэлэхдээ:

     Энэ ном надад их тус болж байгаа. Аав ээжтэйгээ музейд очоод эртний шаажан сав зэргийг би сайн мэдэж байсанд аав ээж мань их баярласан, тэр бүхнийг би бүр нэвтэрхий толиос мэдсэн юм, одоо энэ номоо улам унших дуртай болсон гэжээ.

     Хятадын номын зах зээл дээр хүүхдийн ном сэтгүүл их олон байгаа боловч хүүхдийн дур сонирхолыг жинхэнэ татаж чадах ном тийм олон биш, "Хятадын хүүхдийн нэвтэрхий толь" энэ талаар тодорхой хэмжээний амжилтад хүрсэн байна гэж их олон эцэг эхчүүл хэлж байна.