Америкийн зүүн нутгийн цагаар 4-ний үдээс хойнын 2 цаг 38 минутад Америкийн "Дисковери" гэдэг сансарын хөлөг Флорида муж улсын Кеннеди сансарын төвөөс амжилттай хөөрсөн байна.Энэ бол 2003 онд "Колумби" сансарын хөлөг осолдсноос хойших Америкийн хоёрдох удаа хөөргөж байгаа сансарын хөлөг болно.
"Дисковери" сансарын хөлөг энэ удаа сансарын хөлгийн шатахууны савыг гадна талд нь ачсан техникийн үр ашгийг хэмжих, Олон улсын сансарын станцад 2 тонн орчимын амьдралын хэрэглээний эд бараа техник төхөөрөмж хүргэж өгөх, Европын сансарын нисэгч Тхомас Реитерийг Олон улсын сансарын станцад хүргэх зэрэг гурван том үүргийг биелүүлэх юм байна.
Үүнээс өмнө "Дисковери"-г цаг агаарын шалтгаанаас болж хөөргөхөө хойшлуулсан юм. / Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|