• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-05 17:17:35    
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Төвийнхөн эрдэм шинжилгээний ихээхэн ололт амжилттай ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


ӨМИС-ийн МСДС, МСТ-ийн ажлын байшин

     Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Сулалын Төв бол Хятадын Боловсролын Яамнаас Өвөр Монголын Өөртөө Засах Районд байгуулан ажиллуулж байгаа хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны үндэсний хэмжээний гол судалгааны цорын ганц бааз юм. Уг төвийг Боловсролын Яам, Өвөр Монголын Боловсролын Тэнхим болон Өвөр Монголын Их Сургууль хамтран байгуулсан бөгөөд Өвөр Монголын Их Сургууль гол эрхлэн ажиллуулж байна. Уг төвд монгол хэл, утга зохиол судлах тасаг, монгол түүх соёл судлах тасаг, монголын нийгэм, аж ахуй судлах тасаг, угсаатны зүйн музей, сурвалж бичгийн тасаг зэрэг эрдэм шинжилгээний тусгай тасгуудтай бөгөөд судалгаа шинжилгээний чиглэл хүрээ нь монгол судлалын бүхий л салбарыг хамарч, эрдэм шинжилгээний ажил хийх таатай сайхан орчин ахуй бүрдүүлсэн байгаа юм. Энэ төвд эрдэм шинжилгээний тусгай ажилтан 19 хүн, эрдэм шинжилгээний хамтран судлагч 14 хүн байгаагаас гадна бас номын санч, "Монгол судлалын чуулган" сэтгүүлийн редактор, интернетийн сүлжээнний ажилтнаар тус тус 1 хүн ажиллаж байна. Эрдэм шинжилгээний томоохон төслүүдийг зохион байгуулж, судалгаа шинжилгээний томоохон үр бүтээл гаргах, шинжлэх ухаанчаар эрдэм шинжилгээний ажлаа өрнүүлж, эрдэм шинжилгээний салбар дахь өндөр соёл, өргөн мэдлэгтэй дагуулагч ба залуу идэр насны эрдэмтдийг бэлтгэн хүмүүжүүлэх, хичээл сургалтын өөрчлөлт шинэчлэлт хийх ба магистерант докторант нарыг эрдэм шинжилгээний төслийн ажилд оролцуулж, шинэ шинэ ололт амжилтаар хичээл сургалтын агуулгыг баяжуулах, хичээл сургалтын чанар түвшнийг дээшлүүлэхэд хүч тавьж, магистер, докторант зэрэг мэргэжлийн хүмүүсийг олноор бэлтгэн хүмүүжүүлэх, эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй хийж, гадаадын их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай харилцахад гүүр холбоос болох, нийгэм нийтэд судалгаа шинжилгээний мэдээлэл хангаж, оюуны сан болон мэдээллийн үйлчилгээний бааз болон хөгжих, тогтолцооны өөрчлөлтөө ахиулан, их дээд сургуулийн эрдэм шинжилгээний тогтолцооны өөрчлөлтөд үлгэр жишээ болох зэрэг нь Монгол Судлалын Төвийн гүйцэтгэх гол үүрэг юм.
1  2  3  4  5  6  7  8  9  10