• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-05 17:30:46    
6 төрлийн хүнсний ногоог идэх тухай цээрүүд

Хятадын Олон Улсын Радио

     Хүнсний ногоо бол шим тэжээл элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн юм, гэвч идэх аргын талаар зохисгүй болбол шим тэжээлийг нь биедээ гүйцэд шингээж чадалгүй харин эрүүл мэнддээ муу нөлөө учруулдаг тохиолдол ч гардаг юм. Иймээс доорхи 6 төрлийн хүнсний ногоог идэхэд бас цээрлэх зүйлүүд байдгыг бүгдээрээ анхаарах хэрэгтэй юм.

     1. Хоолноос өмнө улаан лооль идхийг цээрлэх

     Хоолноос өмнө улаан лооль идвэл ходоодны хүчил амархан нэмэгдэж, зүрх шатан, хэвлий өвдөх зэрэг хэвийн бус байдал илэрдэг. Харин хоолны дараа улаан лооль идэх юм бол ходоодны хүчил нь хоолтойгоо холилдоод хүчил нь буурсан байдаг болохоор дээрх хэвийн бус байдал илэрхээс зайласхийж болох юм.

     2. Шар луувангийн шүүсийг архитай хамт уухыг цээрлэх

     Америкийн хүнс тэжээлийн мэргэжилтэний судалж мэдсэнээр, хэрэв луувангийн эд ихтэй шар луувангийн шүүс нь спиртын хамт хүний гэдсэнд орвол элэг бөөрөнд хорт эд бий болгож, элэгний өвчинд нэрвэгдүүлж болзошгүй юм. Иймээс хүмүүс шар луувангийн шүүс уусныхаа дараа архи уух юм уу архи уусныхаа дараа шар луувангийн шүүс уухгүй байхыг санал болгож байна.

     3. Өндгөн мөөгийг хэтэрхий дэвтээхийг цээрлэх

     Өндгөн мөөгөнд харгын холан алкоголь гэдэг бодис элбэг агуулагдаж байдаг, уг бодис нь нарны туяанд амархан амин дэм D болж хувирдаг. Хэрэв усанд дэвтээх буюу хэтэрхий их угаагаад байх юм бол харгын холан алкоголь зэрэг шим тэжээлтэй бүрэлдэхүүнүүдийг нь хохироох учраас өндгөн мөөгийг хэтэрхий дэвтээхгүй, хэтэрхий их угаахгүй байхыг мэдэж аваарай.

     4. Буурцгийн чичээсийг болтол хуурах хэрэгтэй

     Бууцгийн чичээс нь зөөлөн амархан болдог, шим тэжээл элбэгтэй хүнсний ногоо юм, түүнийг идэхдээ заавал хуурч болгох хэрэгтэй. Бууцгийн чичээст трипсин зэрэг хортой бодис байдаг болохоор түүнийг идэх юм бол дур гутах, огшуулж бөөлжих, чацга алдах, толгой эргэх зэрэг эвгүй байдал илрэх болно.

     5. Гашуун хэмх буюу Кү гуаг буцалсан усаар ариутгаж байгаарай

     Гашуун хэмхэнд агуулагдаж байдаг хурган чихны хүчил нь хүнсний зүйлийн кальцийг шингээхэд харш болдог байна. Иймээс гашуун хэмхийг идхээсээ өмнө даргилан буцалсан усаар ариутгаж, хурган чихны хүчлийг нь гаргаж байгаад хуурга хийх хэрэгтэй юм.

     6. Шэн цай ногоог удаан хадгалж болохгүй

     Шэн цай ногоо болон Жиү цай буюу гогод зэрэг ногоог удаан хадгалбал азот кислотийн хүчил бий болж, хархад хэвээрээ байгаа юм шиг боловч нэгэнт үнэр орчихсон байдаг, энэ нь хүний биед хордлого болж, бие сультай хүмүүсийг бол нэн амархан хордуулдаг байна. Иймээс эдгээр ногоог удаан хууч хайрч болохгүй, мөн ч удаан хадгалж болдоггүй юм. \Л.Буянтогтох орчуулав\