Хятадын тэнгисийн эргийн чулуугаар үзэмж болгосон анханы тэнгисийн чулууны цэцэрлэгт хүрээлэн бол Далянь хотын тэнгисийн чулууны цэцэрлэгт хүрээлэн болно. Энэ тэнгисийн чулууны цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс одоогоос 600 сая жилийн өмнөх дэлхийн хамгийн том, хамгийн гүн хагархайтай чулууг сонирхож, 100 – 600 сая жилийн газрын гадаргуугийн өөрчлөлтийг ойлгож болох бөгөөд дэлхийн бөмбөрцэгийн түүхийн байгалийн ул мөрийг харж болох юм байна.
Тэнгис дээрэх анханы цэнхэлдэх ордон: Хятадын тэнгис дээрэх анханы цэнхэлдэх ордон бол Гунжөүгийн Мин Хуа тэнгис дээрэх цэнхэлдэх ордон юм. 14 мянган тоннын зорчигчид тээвэрийн хөлөг онгоцыг өөрчлөн зохиосон энэ цэнхэлдэх ордонд басен, кино театр, рестрон, баар, номын сан, дэлгүүр зэрэг тэргүүний дөхөөрөмж байдаг бөгөө 300 өрөөтэй, 600 хүн байрлаж болдог.
Диснигийн онцлогтой анханы парак: Хятадын Диснигийн онцлогтой анханы парак Бээжин хотын Чанпин шяний Ши Саньлингийн усан сангийн орчим байгаа Бээжингийн Жиү Лүн парак болно. Энэ паракд тэнгис далайн үзэмж, лусын хааны ордон зэргийг сонирхож болох бөгөөд усан завь, задгай басен, рестрон, аялал жуулчлалын машин зэрэг үйлчилгээ байдаг.
Үзэмж багасгаасан хамгийн том хүрээлэн: 1990- ээд оны үеийн байдлаар Хятадын үзэмж багасгаасан хамгийн том хүрээлэн бол 1989 оны 11-р сарын 22-ны өдөр Шэньжэнь хотод байгуулагдсан "Жинь Шиү Жүн Хуа" хүрээлэн болно. Энэ үзэмж багасган харуулсан хүрээлэн нь 300 мянган ам метр талбайтай, үзэмжийн бүс болон үйлчилгээний бүс гэж хоёр хэсэгт хуваагддаг. Энд дэлхий найман их гайхамшиг болсон түмэн газрын урт цагаан хэрэм, Чинь Шихуан хааны бонхоны цэрэг морьны жагсаал байгаа бөгөөд мөн хамгийн эртний чулуун гүүр, одон орныг судлах газар, модон тагт, Хааны ордон, Будла ордон, хамгийн том бурханы хөрөг, Хунди хааны бонхон, Чингис хааны онгон, Мин улсын арван гурван бонхон, Сүнь Яатсений бонхон, Күнзийн сүм, тэнгэрийн сүм, Тайшань уул, Хөхмөрний гурван хавцал, Лижян мөрний өнгө үзэмж, Ханжөү хотын Шихү нуур, Сүжөү хотын цэцрлэгжүүлсэн гэр хүрээ зэрэг өнгө үзэмж болон үндэстэний онцлогийг багасган харуулсан байдаг.
Олон улсын жижиг гараг одны нэр болсон анханы үзэмжит цэг: Хятадын олон улсын жижиг гараг одны нэр болсон анханы үзэмжит цэг бол Шэньжэнь хотын "Жинь Шиү Жүн Хуа" үзэмж багасгаасан хүрээлэн юм. 1981 оны 10-р сарын 24-ний өдөр Хятадын Наньжингийн Зи Жиньшаний одон орныг судлах газрын илрүүлсэн олон улсын 3088-р жижиг гараг одыг Олон улсын гараг одны байгууллага 1991 оны 3-р сарын 26-ны өдөр Хятадын их байгалийн өнгө үзэжм болон гэрэл цацрангуй соёл иргэншлийг харуулсан үзэмж багасгасан хүрээлэн -- "Жинь Шиү Жүн Хуа"(үзэсгүлэнт сайхна Хятад орон) хүрээлэнгийн нэрээр нэрлэсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\
|