Нутаг дэвсгэр: 1947 оны НҮБ-ын Палестиныг тусгарлан засах тухай тогтоолын дагуу, Израилийн нутаг дэвсгэр нь 15 мянга 200 хавтгай дөрвөлжин км юм. Гэвч 1948 – 1973 оны хооронд болсон Араб Израилийн 4 удаагийн дайнаар дамжиж, Израиль нь Иордан голын баруун эрэг, Газагийн зурвас, Иерусалим, Голаны өндөрлгийг эзэлсэн байна. 1994 оны 5-р сар болон 1995 оны 12-р сард Израиль нь Газагийн зурвас болон Иорданы эзлэгдсэн нутгаас цэргээ гаргав. 1995 оны жилийн эчсээр Израиль Иордан голын баруун эргийн зургаан хотоос цэргээ гаргав. 1997 оны 1-р сард Хиврун хотын 80 хувийн газар нутгаас цэргээ гаргав. 1998 оны 10-р сард Израиль Палестин хэлэлцээр тохиролцож, Израиль Иордан голын баруун эргийн 13,1 хувийн газар нутгаас цэргээ гаргана гэж тогтоосон байна. 1999 оны 9-р сард тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар меморандумд гарын үсэг зурсан боловч бүх талаар хэрэгжүүлээгүй байна. Өнөө Израилийн бодитой хяналтад байгаа газар нутаг 25 мянган хавтгай дөрвөлжин км байна.
Хүн ам: 2004 оны байдлаар 6 сая 800 мянга, түүний дотор Еврей хүн 76 хувь, Араб хүн, Деруз хүн болон бусад үндэстэн 24 хувийг эзэлж байна.
Нийслэл: улс тунхаглах үе Тель-Авивд байснаа 1950 онд Иеруслимд нүүв. 1980 оын 7-р сарын 30-ны өдөр Израилийн парламент хуулийн төсөл баталж, Иеруслим бол Израилийн "үүрдийн бөгөөд таслан салгаж болошгүй нийслэл" мөн эгж мэдэгдсэн байна. Иеруслимын статүс болон хариалалын талаар Арабын орнууд болон Израиль маргаантай байсаар байж, "1967 оноос хойш булаан эзэлсэн Арабын Иеруслимыг(зүүн Иеруслим) багтаасан Арабын бүх нутгаас гарах"-ыг Арабын орнууд Израильд шаардаж байна. Израильтай дипломат харилцаа тогтоосон ихэнх орон элчин сайдын яамаа Тель-Авивд байрлуулж байна. Иеруслим 2003 оны байдлаар бараг 680 мянган хүн амтай, дундаж агаарын хэм 16 хэм.
Чухал бачр дурасгалын өдөр: амарлингуй нойрсох өдөр – долоо хоног тутамын тавдах өдрийн нар жаргахаас хагас сайны нар жаргах хүртэл. Еврей шинэ жил – бараг нийтийн тоолалын 9-р сар. Ял гэмээ нэманчлах өдөр – бараг нийтийн тоолалын 10-р сар. Их хядалгын өдөр – бараг нийтийн тоолалын 5-р сар. Тусгар тогтнолын өдөр – бараг нийтийн тоолалын 5-р сар.
Ерөнхий байдал: Азийн баруун хэсэгт оршиж, зүүнш Иордан, зүүн хойш Сиритай хөршилж, баруун өмнөш Египеттэй, хойшоо Ливантай хил нийлэж, Ази, Африк, Европын уулзуур дээр байж, газар зүйн байрлал нь маш чухал байдаг. 198 км урт тэнгисийн эргийн шугамтай. Газрын дундад тэнгисийн цаг агаартай, зундаа халуун, хамгийн халуундаа 39 хэмд хүрдэг. Өвөлдөө чиглэг дулаан, хамгийн хүйтэндээ 4 хэм орчим байна.
Еврейчүүдийн дээдэс бол эртний Хиврейчүүд юм. 4000 гаруй жилийн өмнө Месопотамиагаас гаралтай бөгөөд сүүлээр нь байгалийн гамшгаас зайлаж, Нил мөрний сав газрын зүүн хэсэгт нүүж ирсэн байна. Манай тооллоос өмнөх 13-р зууны сүүл үеэс эхлэн Египетээс Палестинд нүүж ирсэн байна. 1917 онд Палестиныг Англи эзэлж, 1922 оны 7-р сарын 24-ний өдөр Олон улсын холбоо Палестинд "Еврей үндэстэний гэр орон" байгуулхаар тогтоосон байна. 1947 оны 11-р сарын 29-ний өдөр НҮБ тогтоол баталж, Палестинд Араб улс болон Еврей улс тус тус байгуулахаар шийдвэрлсэн байна. 1948 оны 5-р сарын 14-ний өдөр Израьль улс албан ёсоор байгуулагдав. \М.Цэцэн бэлтгэв\
|