Хятад улс хүн амаар хамгийн цөөн үндэстний хөгжлийг дэмжиж байгаа тухай цуврал мэдээллээр Пү ми үндэстний хөгжлийн байдлаас танилцуулъя.
Хятад улс бол олон үндэстэнтэй нэгдсэн орон юм. Хан үндэстэнээс гадна бас 55 үндэстний цөөнхтэй. Үүний дотор 22 үндэстний хүн ам нь 100 мянгад хүрэхгүй болохоор эдгээр үндэстнийг хүн амаар нилээд цөөн үндэстэн гэдэг. Хүн амаар нилээд цөөн эдгээр үндэстний дийлэнх олонх нь алс хязгаар нутгаар амьдарч байгаа тул хөгжлийн ерөнхий түвшин нь нилээд хоцронгуй юм. Хүн амаар цөөн эдгээр үндэстний үйлдвэрлэл амьдралын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө засгийн газар өнгөрсөн зууны сүүлчээс эхлэн эдгээр үндэстний районы хөгжлийг дэмжих арга хэмжээнүүд хэрэгжүүлж ирсэн байна.
Пү ми үндэстэн бол Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь Нань мужийн Лань Пин сяньд нилээд төвлөрөн амьдарч, нийт хүн ам нь 30 мянгад ч хүрэхгүй юм. Өнгөрсөнд эдийн засаг хоцронгуй ард иргэдийн амьдарал ядуу байсан юм. Сүүлийн хэдэн жилийн турш засгийн газрын дэмжлэг дор Пү Ми үндэстний оршин суугаа районд их өөрчлөлт гарч эдийн засаг нь хөгжин ард түмний амьдарал тодорхой хэмжээгээр дээшилсэн байна. Пү Ми үндэстний төвлөрөн суугаа Гань Жүхэ тосгоныхон гадагш нэвтрэх авто зам тавьж, айл өрх болгон үхэр тэжээж орлогоо нэмэгдүүлж байна.Орон нутгийн үндэстний ажил хариуцсан албаны хүн хатагтай Хэ Жүзэнь танилцуулж хэлэхдээ, манай эндэх нь өндөрлөг нутаг тул тэжээн үржүүлэх ажил үйлс эрхэлэх нь орон нутгийн онцлогт нилээд тохирох тул тариачин нэг бүрээс санал асуусан үндэс дээр сая юаний хөрөнгөөр өрх болгонд хоёр үнээ төлбөргүй өгч арчлуулсан байна. Өнөө өрх бүрийн дундаж оролог 1000 гаруй юанд хүрч байна гэжээ. Пү Ми үндэстэн уулдаа мал тэжээвэр тэжээж байсангүй тул орон нутгийн холбогдох салбар мал аж ахуйн ажил эрхэлсэн салбартай хамтран ажиллаж Пү Ми үндэстний тосгонуудаар курс эрхэлж үхэр арчлан тэжээх арга туршлага, өвчин эмгэгээс сэргийлэх талаар сургалтад хамруулсан байна. Эдгээр арга хэмжээ нь Пү Ми үндэстний иргэдийн ташаалыг хүлээж тэжээн үржүүлэх ажил үйлс эрчтэй хөгжин иргэдийн орлог нэмэгдэн амьдрал нь сайжирсан байна. Гань Жүхэ тосгоны иргэн Ян Шүян хэлэхдээ, өнгөрсөнд манай гэрийн амьдрал тааруухан байсан, Үндэстний хэрэг эрхэлсэн хорооны тусламжаар манайх үнээ арчлан тэжээж ашиг шимий нь хүртэн орлог нэмэгдэж, хоёр хүүхэдийн сургалтын төлбөрийг ч өгч чадаж байна гэжээ.
Өнгөрсөн зууны сүүлчээс хойш, Хятадын засгийн газар арга хэмжээнүүд авч хүн ам нилээд цөөн үндэстний хөгжлийг дэмжиж ирсэн байна. Бодитойгоор хэлбэл 2002 – 2004 онуудад хүн ам нилээд цөөн үндэстэн төвлөрөн суугаа айл тосгоны ус, цахилгаан, зам зэрэг дэд бүтэцийн нөхцөлийг сайжруулахад улс орон 100 сая юанаар санхүүжүүлсэн байна.Үүнээс гадна, холбогдох салбарынхан эдгээр үндэстний үйлдвэрлэлийн бүтэцийг сайжруулах, орон нутгийн онцлог давуутай үйлдвэрлэл хөгжүүлэн иргэдийн орлогийг нэмэгдүүлэхэд нь туслах, шинжлэх ухаан техник, соёл гэгээрэл , эрүүл мэнд зэрэг нийгэмийн үйлсийн хөгжил дэвшлийг ахиулахад нь тусалж ирсэн байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|