• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-06 16:17:44    
Нүд баясаж, сэтгэл бадрана

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хотын баруун дүүрэгт байдаг "Дэлхийн парк" хэмээх нэртэй нэгэн тансаг газраар зочлов.Зарим хүмүүс үүнийг бага дэлхийн парк ч гэж ярих юм билээ. Нэг үгээр хэлбэл энд ирсэн хүн дэлхийн олон улс орнуудад эчнээ очиж,тухайн улсын хамгийн сор болсон нүд баясгаж,сэтгэл бадраах дурсгалт газруудыг үзэж өөрөөр хэлбэл дэлхийгээр аялаж,ховор нандин байгууламжуудыг нь үзэх хүсэл мөрөөдлөө биелүүлэнэ
Бээжингийн Дэлхийн паркад 5О гаруй улс орны 1ОО гаруй соёлын,уран барилгын,байгалийн үнэнхүү шилдэг байгууламжуудыг багасган урлаж,барьсан байгаа юм Энэ парк Ази тивд бараг ганцхан байдаг байна Нийт талбай нь 46,7 га-юм Энэ талбайд дэлхийн улс орнууд нэг ёсондоо өөр өөрсдийн гайхамшигт урлалаар, соёлоор зэрэгцэн оршиж байна .Энд зөвхөн ганц жишээ дурдахад дэлхийн 7 гайхамшигийг үзэж болно.

     Энэтхэгийн Тажмахал,Францын Эфилийн цамхаг.Хятадын цагаан хэрэм тоочоод нэрлээд байвал их цаг орно.

     Дэлхийн паркийн хаалгаар ороод монгол хүний заншилаар нар зөв эргэж үзэн баясах аялалаа эхлэв.Эхлээд нэг япон "айлаар" орлоо.Японы үндэсний хувцас өмсөж зурагаа авахуулана уу гэж үйлчлэгч бүсгүйчүүд урьж байна.Энд япон дуу хөгжим уянгалаж,япон айлын дүр төрх харагдана.Цааш нь эргээд Хятадын их цагаан хэрмэн дээр гараваа.Их цагаан хэрмэн дээрээс ийш тийш хараа сунган харвал Азийн орнуудын гайхамшигууд тодрон харагдаж байна.,Кампучийн Анкарбатын сүм,Меньямерийн алтан суврага,Энэтхэгийн Тажмахал бунхан, Иран,Персийн эртний сүм дуганууд харагдаж байна.

     Энэ бүхнийг их цагаан хэрмэн дээрээс бууж үзээд Африкийн их цөлөөр аялаж,Египетийн алдарт пирамидын дэргэд зургаа татуулав.Жаахан баруун тийш эргэвэл Америкийн эрх чөлөөний хөшөө сүндэрлэж,Пентагоны цагаан байшин харагдаж байна. Энэ бүхний дундаас,АНУ-ын конгрессын бөмбөгөр оройтой гоёмсог ордон нүдэнд их дотноор туслаа.1992 оны хавар миний бие хэсэг сэтгүүлч нөхдийнхөө хамт энэ ордонд зочилж,америкийн конгрессын гишүүдтэй уулзаж явсан минь сэтгэлд тодроод ирж байнаа.Энд уран барилгын ийм хосгүй дурсгалт зүйлүүдээс гадна,байгалийн үзэгслэнт тансаг газрыг бас үзэж болно. Америкийн баруун нутагт байдаг нэрд гарсан хүрэн хавцалууд,тэр хавцалын дундаас садран буух усан хүрхрээ үнэхээр гайхамшиг.Дөхөж очиход урьдаас усны үнэр ханхийж,хүрхрээн чимээ нүргэлэж сэрүү татаад явчихна.

     Садран буух хүрхрээний усанд завиар зугаалж болно.Тэндээсээ цааш Парисын Дарь-эхийн сүмээр орж,дэлхийн долоон гайхамшигийн нэг Эфилийн цамхагийн доор сууж сэрүүцлээ.Энд үзсэн харсан очсон улс орон болгоныг тоочин хэлэх боломжгүй байна Хамгийн сүүлд нь гарах хаалганы ойролцоо Москвагийн улаан талбайгаар орлоо.Одоогоос хориод жилийн өмнө би энэ талбайгаар хүүгээ хөтлөөд явж байсан бол одоо тэр хүүгийнхээ хүүг,ачаа хөтлөөд алхаж байна гэж бодохоор сэтгэлд өег санагдаж,олон он жилүүд урсан өнгөрч,толгойтой үс буурал суусанаа сая ухаарах шиг боллоо шүү.

     Ийнхүү бүх дэлхийгээр хоёрхон цаг аялаж,хүсэл мөрөөдөлөө бага ч болов гүйцэлдүүлэх боломжийг Бээжингийн дэлхийн парк хүмүүст олгож байдаг нь бахархууштай.Энд гадаад,дотоодын аялагч,жуулчидаар дүүрэн байна Бээжин хотод ирчихээд Дэлхийн паркаар орохгүй бол очих ёстой айлдаа очиж чадаагүй мэт сэтгэл дундуур байдаг гэлцэнэ.

     Энд аялаж явахдаа миний дэргэд нь нилээд удаан саатсан газар бол Энэтхэгийн Тажмахал бунхан юмаа.Цагаан гантиг энэ бунхан болвоос нэг ёсондоо хайр сэтгэлийн хөшөө юм гэдгийг би номноос олонтаа уншиж байсан,зургийг нь олонтаа үзэж байсан юм.

      Энэтхэгийн Шагж хаан арван дөрөвдэх хүүхдээ гаргаад нас барсан үзэгслэнт хатан Тажмахалынхаа дурсгалд энэ сүмийг бариулсан түүхтэй.Энэ хатнаа нас барсны дараа хааны үс нэг хоногийн дотор цайсан гэдэг. Энэ сүмийг 1631-1653 оны хооронд 22 жилийн дотор бариулсан түүхтэй юм билээ. Шинэ Делигээс 2ОО км т Жамна мөрний эрэгт сүндэрлэх энэ бунханыг очиж үзэхийн хүслэн хүн бүрт бий Энэ бунхан нь нэг ёсондоо Энэтхэгийн нэрийн хуудас юм Нар мандах шингэх,сар мандахад хосгүй сайхан харагддаг гэх Нарны гэрлийг дагаад өнгө нь алтан шаргал болдог.Сарны гэрэл тусахад цав цагаан болдог Сарны гэрэл тусах үе амгалан нойрссон Тажмахал тэнгэрийн дагина шиг харагддаг гэлцэнэ Нарны туяа өрөө болгонд нь тусахаар,од мичидийн гялбаа өрөө болгонд нь гэрэлтэхээр барьсан гэдэг Унталгын өрөөг нь бадмаараг эрдэнийн,есөн эрдэнийн чулуугаар хээлэн гоёсон байдаг гэнэ.

     Энэтхэгийн их зохиолч Рабиндранат Тагур "Тажмахал бол хүний хацар дээрхи хайр сэтгэлийн сувдан нулмис юм" гэж онож бичсэн байдаг.Манай их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн ХХ зууны эхэн үеэр бичсэн"Энэтхэг бүсгүй" гэдэг сайхан шүлэг санаанд бууж байнаа...Энэтхэг газрын эрдэнийн хормогчоор доод биеийг чимсэн,эрүүл сайхан цээжин биеийг ил гаргаж гайхуулсан,эргэлдсэн хурц нүдээр хүмүүн бүхний дурыг булаасан,эелдэг зөөлөн аашаар энэхүү ертөнцийг уяраасан,Энэтхэгийн гоо бүсгүйчүүдийн нэг нь яах аргагүй л Тажмахал байсан бизээ гэж яруу найрагч хүний хувьд ургуулан бодож зогслоо.

     Олон зууны турш Тажмахалын өмнө дэлхийн эрдэмтэн мэргэд, зохиолч, яруу найрагчид сөгдөн биширч олон хэлээр тансаг сайхан бүтээл туурвиж,Тажмахалд бас нэгэн хөшөө босгосон гэж бодном. Зохиолч,яруу найрагчидын тансаг үгийн ид шидээр бүтээсэн бас нэгэн Тажмахал бунхан дэлхий дахины хүн ардын сэтгэл зүрхэнд гэрэлтэн байгаа гэж уран бүтээлч хүний хувьд сүслэн бодож,дэргэд нь жаахан удаан саатсан болой