Хятадын худалдааны яамны тун саяхан нийтэлсэн тайлангаас үзвэл, Улсын дотоодын хөрөнгө оруулалт нэлээд түргэн нэмэгдэж, борлуултын бүтэц шат өгсөж байгаа болон олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдэж тэрчлэн нефть, дэд бүтцийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үрэгжлэн өсч байгаа зэрэг олон зүйлийн нөлөөгөөс болж 2005 оны эхний хагасд, Хятадын үйлдвэрлэлийн матриалын борлуултын цар хэмжээ нэлээд түргэн нэмэгдэх болно гэжээ.
Тус тайлангийн үр дүнг бол Хятадын Худалдааны яам үйлдвэрлэлийн матриалын зах зээлийн 300 төрлийн гол бүтээгдэхүүний энэ оны эхний хагас дахь хангамж эрэлт хэрэгцээний байдлын тухай судалгаа шинжилгээ хийж загсаалт гарагсны дараа нийтэлсэн юм. Худалдааны яамны холбогдох хариуцлагтай хүний танилцуулсныг үзвэл, Энэ оны эхний хагасын зах зээлийн байдалд хэсэг бүтээгдэхүүний хангамж нь эрэлт хэрэгцээгээсээ давж, хэсэг бүтээгдэхүүний хангамж болон эрэлт хэрэгцээний байдал нэлээд бачим болох хоёр зүйлийн байдал гарах болно. Хятадын төрийн макро хяналтын үр ашиг улмаас улам ил тод болхын дагуу, зах зээлийн эрүүлээр, эмэх диглэмтэй хөгжиж байгаа байдлыг нөлөөлж байгаа хүчин зүйл улмаар багасч, бүх Хятадын үйлдвэрлэлийн матриалын зах зээлийн ерөнхий байдал хангамж, эрэлт хэрэгцээ үндсэндээ тэнцвэртэй байх чиглэл руу үрэгжлэн хөгжих бөгөөд үнийн нийт төвшин өндөр төвшинд тогтвортой байх болно.
Судалгааны үр дүнгээс үзвэл, Хятадын олонхий үйлдвэрлэлийн матриалын гаралт нь зах зээлийн эрэлт хэрэгцээтэй үндсэндээ тэнцвэртэй байгаа бөгөөд хэсэг үйлдвэрлэлийн матриалын гаралт нь зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээгээр бага байна. Сүүлийн жилүүдэд, Хятадын эдийн засаг үрэгжлэн түргэн хөгжхийн дагуу, аж үйлдвэржилт болон хотжилт ил тод түргэсч, баруун бүс нутгийг ихээр нээн хөгжүүлэх, зүүн хйот нутгийн хуучин аж үйлдвэрийн баазийг хөгүүлэх статегийг хэрэгжүүлснээс болж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өргөжиж, борлуултын бүтэц улам шат өгсөж, улсын дотоодын зах зээлийн үйлдвэрлэлийн матриалын тухай эрэлт хэрэгцээ улмаар нэмэгдсэн байна. Шинжилгээний тоо баримтаас үзвэл, 300 төрлийн үйлдвэрлэлийн матриалын бүтээгдэхүүний дотор улсын дотоодын гаралт болон эрэлт хэрэгцээ үндсэндээ тэнцвэртэй байгаа байдал 56.7%-г эзэлж, гаралт болон эрэлт хэрэгцээ бачим байгаа байдал 43.3%-г эзэлсэн юм байна.
Хятадын гадаадад нээлтэй байгаа байдлын хурд улам түргэн болхын дагуу, олон улс болон дотоодын хоёр зах зээлийн харилцаа холбоо улам нягт болж, хилийн гаднах болон хилийн дотоод дахь хоёр зах зээлийн хувиарлалт улмаас улам нэн сайн зохицох болно. \Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав.\
|