Хэнань мужийн төв Жэнжөү хотоос автобусаар цаг 30 минут аялаад Жиюань хотын дүүрэг дэх Жидүмяо сүмд хүрдэг. Уг сүмийн өнөөгийн талбай нь 80 мянган хавтгай дөрвөлжин метр, дээрээс нь харвал Ханз үсгийн "甲" гэдэг үсэгтэй төсөөтэй, хорвоод хосгүй гэсэн далд утгатай ажээ. Сүмийн өмнө тал нь дугуй хэлбэртэй, ар тал нь дөрвөлжин хэлбэртэй. Энэ нь бас Хятадын эртэний хүмүүсийн тэнгэрийг дугураг, газрыг дөрвөлжин гэж үзэж байсантай холбоотой байлаа.
1 2 3
|