Нутаг дэвсгэр: 441 мянга 839 хавтгай дөрвөлжин км. Үүнд 924 хавтгай дөрвөлжин км-ийн усан хил болон Ирак, Саудын Арабын төвийг сахисан хэсгийн Иракийн хэсэг 3522 хавтгай дөрвөлжин км багдаж байна.
Хүн ам: 2004 оны байдлаар 28 сая, түүний дотор Араб хүн бараг 76 хувь (Шийтийн бүлэг бараг 61 хувь Сунийтийн бүлэг бараг 15 хувь), Курдчууд бараг 17,5 хувийг эзэлж, бусад нь Туркмень, Армени, Асу, Еврей, Перс, тэрчлэн Палестины дүрвэгсэд байна. Албаны хэл нь Араб хэл, Курд хэл, Англи хэл түгээмэл хэрэглдэг. Оршин суугчдын 95 хувь нь Исламын шашин шүтэж, цөөн хүмүүс Христосын шашин юм уу, Еврей шашин шүтдэг.
Нийслэл: Багдад, долоон сая 960 мянган хүн амтай.
Ерөнхий байдал: Азийн баруун өмнөд хэсэг, Арабын хойгийн зүүн хойт хэсэгт байж, хойшоо Турк, зүүнш Иран, баруунш Сири, Иордан, өмнөш Саудын Араб, Кувейттай хил нийлэж, зүүн өмнөш Персийн булан хүрч байна. Евфрат мөрөн болон Тигр мөрөн баруун хойноос зүүн өмнөш нутгийн дундуур урсан өнгөрч байна. 60 км-ийн тэнгисийн эрэгтэй, хариа тэнгис нь 12 миль өргөн. Зүүн хойт уулархаг нутгаас бусад нутаг нь халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай. 7, 8-р сардаа хамгийн халуун, өдөрт дунджаар 24 – 43 хэмд хүрдэг. 1-р сардаа хамгийн сэрүүн, өдөрт дунджаар 4 – 16 хэм байдаг. 6 – 9 сард хур тундас бага, сарын дундаж хур тундас 1 мм, 3-р сардаа хур тундас хамгийн их, сардаа дунджаар 28 мм байдаг.
Иракийн нутагд байгаа Евфрат мөрөн болон Тигр мөрний сав газар нь урт удаан соёл иргэншилтэй нутаг юм. Манай тооллоос өмнөх 3000 оны дунд үеэр энэ хоёр мөрний сав газрын хамгийн эртний оршин суугчид Сүмер хүн үсэг бичиг зохиосон байна. Манай тооллоос өмнөх 2006 – 1559 онд эртний Бабилүн вант улс Иракийг ноёрхож, дэлхийн хамгийн эртний бүрэн бүтэн хууль тогтоосон байна. Түүнээс хойш Ирак нь Асу эзэнт улс болон хойно Бабилүн вант улсын ноёрхолыг дамжсан байна. Дэлхийн долоон гайхамшгийн нэг тэнгэр дээрэх цэцэрлэгт хүрээлэн бол хойно Бабилүн вант улсын үед байгуулагдсан юм. Манай тооллоос өмнөх 550 онд Перс вант улс хоёр мөрний сав газрыг эзлэв. Түүнээс хойш хоёр голын сав газар нь олон төрийн ноёрхолыг дамжив. Манай тоолалын 5-р зуунаас эхлэн Арабчууд хойш нүүж, 7-р зуун болох үед Арабын эзэнт улс хөгжин мандаж, хоёр мөрний сав газрыг түргэн эзэлсэн байна. 1258 онд Монголын морит цэрэг Багдадыг эзэлж, Перс болон бага Азиар гол болгосон Ил хаант улс байгуулсан бөгөөд түүнд өнөөгийн Ирак хариалагдаж байжээ. Түүнэс хойш Турк, Азарбежан нь хоёр мөрний сав газарт хойго өмнө довтлон орж, түр зуурын ноёрхол тогтоож байжээ. 1534 онд Осман хаант улс хоёр мөрний сав газрыг эзэлж, 300 гаруй жил ноёрхож, дэлхий 1-р дайны үед сая задарсан байна.
1920 онд Олон улсын холбооны тогтоолын дагуу, Ирак нь Английн ноёрхолд орсон байна. 1921 онд Английн дэмжилгээр Фэйсар вант улс байгуулагдав. 1958 онд Касаймү тэргүүтэй чөлөөт офицерууд цэргийн төрийн эргэлт гаргаж, Фесарын вант төрийг түлхэн унгаж, БНИУ-ыг байгуулав.
1968 онд Арабын сэргээн мандалтын нам засгийн эрх бариж, 1979 онд Хуссен Садам бүх талаар засгийн эрх барив. 1980 онд Иран Иракийн дайн эхэлж, найман жил өргөлжлөв. 1990 оны 8-р сарын 2-ны өдөр Иракчууд Кувейтыг түрэмгийлсэн бөгөөд хавсаргаан нэгтгэж, үүний улмаас Персийн булангийн дайн үүссэн бөгөөд НҮБ Иракийн эсрэг 13 жил хориг тависан байна. 2003 оны 3-р сарын 20-ны өдөр Америк, Англи зэрэг орон Иракийн дайн дэгдээж, Садамын диглэмийг түлхэн унгаасан байна. \М.Цэцэн бэлтгэв\
|