• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-06 16:41:29    
"Уянгийн тойрог" долоо

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын шууд харъяа улаан-мөчрийн алдарт дуучин, улсын 1-р дэсийн жүжигчин Мү Лань багш ярилцлага өгсөнийг сонсоё.

     Мү Лань нь Өвөр Монголын Жирим аймгйин хүрээ хошуунд нутагтай. Өвөр Монголын шууд харъяа Улаан-мөчирийн даргын албыг хааж байсан юм. Тэр нь улсын 1-р дэсийн жүжигчин байж, төрийн болон өөртөө засах раиоыны засгийн газрын онц нөхвөр цалин хүртэж, бүхүйл Өвөр Монгол раионд анх тус нөхвөр цалин хүртсэн хүн болсон байна. Тэрээр бас 4-р, 5-р болон 9-р хугацааны бүх Хятадын ардын төлөөлөгч, 8-р хугацааны Хятадын комисс намын Өвөр Монголын төлөөлөгчидийн их хуралын гишүүнээр сонгогдож өнгөрсөн юм. Мү Лань нь урид хожид бүх Хятадын соёлын гавьяат, бүх Хятадын болон өөртөө засах раионы улаанмөчрийн тэргүүний ажилтан зэрэг яруу алдрыг хүртэж өнгөрсөн байна.

     Хар багаасаа ардын дууны нөлөөг хүртсэн Мү Лань 1963 онд дунд сургуульд суралцаж байхдаа, Жирим аймгийн хүрээ хошууны Улаан-мөчирд элсэн орсон байна. 1965 онд Өвөр Монголын Өөртөө Засах Раионы Улаан-мөчир байгуулагдах үед, тэрээр хамгийн анхны Улаан-мөчрийн жүжигчинээр элсэн ажилласан байна. 1963 оноос одоод хүрч иртэл 40 гаруй жилийн турш, Мү Лань нь өөрийн гал залуу нас, хүчин зүтгэлээ бүхнийг улаанмөчрийн үйлс, Монгол дуу урлагт өргөсөн байна. урт хугацааны дуу урлагийн ажил дунд Мү лан нь уртын дуу болон богино дуу (эстрадын дуу)-г уялдуулан дуулах аргыг үүдсэн юм.

     40 гаруй жилий турш, Мү Лань нь 6000 гаруй удаа тоглолт гаргаж, 600 гаруй дууг дуулсан байна. үүнд "Сэндэр хүүхэн", "Алтан Хянган", "солонго" зэрэг дуу нь малчин түмэн, сонсогч олныхоо зүрхэнд хадагшсан юм. За ингээд одоо хамтаар Мү ланий дуулсан "Алтан Хянган" дууг сонсоё.  /Хүчит редакторлов/