• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-07 15:24:24    
Тамирчин Ше Сенань

Хятадын Олон Улсын Радио

     2005 оны Бүх Хятадын битүү танхимд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тоглолтын Шанхай өртөөний тэмцээнд ЖянСү мужийн 19-тай тамирчин Ше Сенань эмэгтэйчүүдийн 1500 метрийн шувтрагын тэмцээнд Азийн рекорд амжилтаас давсан байна. Өвлийн бэлтгэл сайн хийсэн болохоор энэ удаагийн тэмцээнд сайхан амжилт үзүүллээ гэж Ше Сенань ярьж байна.

     Ше Сенань бол Ляо нин муийн харъяат. 1986 оны 11-р сарын 3-нд Ляонин мужийн И шяний Цэнгуань шянд төрсөн. Бага сургуулийн 6-р ангиасаа богино зайн гүйлтээр хичээлжээ. И шяний багачуудын тамирын сургуульд эхлээд 200м, 400 метрээр дасгал хийж байгаад хожим нь 400м, 800 метрээр дасгал хийсэн байна. Ше Сенань Жянсү мужид ирэхээс өмнө Ляо нин мужийн Жинчжөү хотын тамирын сургуулийн дасгалжуулагч Ли Чжаоянгаар багшлуулж байжээ. Миний гүйлтийн хурд сайн биш болохоор 200 метрээсээ 800м, 1500 метрт гүйгээр болсон. Богино зайн гүйтээс дунд зайн гүйлтийн тамирчин болсон байна гэж Ше Сенань хэлж байна.

     Ляонин мужийн эмэгтэй тамирчид дунд хол зайн гүйлтэд сайхан амжилт олон үзүүлсэн. Нэрт дасгалжуулагч Ма Жүньрэн бол Хятадад төдийгүй дэлхийд алдар нэрээ мандуулсан хүн. Ше Сенаний дасгалжуулагч Ли Цаоян бол Ма Жүньрэнтэй 2 жил хамт ажилласан. 3 жилийн өмнө дасгалжуулагч Ли Цаоян Ше Сенанийг хамарсан арваад тамирчинг Жин чжөүгээс Жянсү мужийн Янчжөүд дагуулан авчраад өнөөд болтол сургаж бэлтгэж байна. Ше Сенань хэлэхдээ, энд ирсний дараа цаг агаарт зохицоргүй байсан, одоо бү юм болж байна, бидний тогооч ч Ляо нин мужаас ирсэн гэжээ.

     2003 оны Хятадын хотуудын биеийн тамир спортын тоглолтод Наньжин хотын өмнөөс тэмцээнд орсон Ше Сенань4 минут 11 секунд 68-ын амжилтаар эмэгтэйчүүдийн 1500 метрт түрүүлсэн байна. 20 мянган юаний аваргын шагналаа Ше Сенань Ляо нин мужид байгаа аав ээждээ өгсөн байжээ. 2004 оны Бүх Хятадын хөнгөн атлетекийн их шагналт тоглолтын ерөнхий шувтрагын тэмцээнд Ше Сенань 4 минут 10 секунд 29 хурдалж сайхан амжилт үзүүлсэн байна. Түүний энэ амжилт Лань Лишингийн хамгаалж байсан Азийн битүү танхимын эмэгтэйчүүдийн 1500 метрийн рекорд амжилтаас давсан байна.