Бээжигийн цагаар 10-ны өглөө, 2006 оны дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах алтан цомын төлөөх тэмцээн Германы Берлин хотын Олимпын биеийн тамир спортын талбайд өндөрлөсөн байна. Шигшээ тоглолтод Италийн баг 120 минутийн дотор Фанцийн багтай нэг оноогоор хайнцсан байна, ингээд хамгийн эцэст 11 метрийн бөмбөгөөр Францийн багийг хожиж, уг тэмцээний аврага болсон байна.
Уг шигшээ тоглолт нь дэлхийн хөл бөмбөгийн нэг тэрбум хэдэн зуун сая хорхойтоны анхааралыг татажээ. Энэхүү тэмцээн нь 6-р сарын 9-ний өдөр эхэлэн явагдаж, Германы 12 хотод болсон байна. Олон улсын хөл бөмбөгийн холбооны 32 гишүүн нийгэмлэгийн баг тэргүүн байрыг өрсөлдөж нийт 64 удаа тоглосон юм. Германы дэлхийн цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулах хороо нь их сайн ажиласанаар, олон талынхины талархал сайшаалыг хүртсэн байна.
Дараа ээлжийн тэмцээн нь 2010 онд Өмнөд Африкт зохиогдох болно. Тэр нь Африкийн эх хуурайд анх удаагаа болох хөл бөмбөгийн аврага шалгаруулах дэлхийн цомын төлөөх тэмцээн болно. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|