Хятадын усан доорохь орчин үеийн анханы цэнхэлдэх газар бол Бээжингийн Ши Саньлин усан санд байгуулсан "усан доорохь лусын хааны ордон" болно, энэ лусын хааны ордоныг 10 метр гүн усан дотор байгуулсан байна. Хүмүүс усаны гадна байгаа луугийн амаар орж, усан дотор байгаа луугий гэдсээр болор ордон болон усан амьтаны ордонд ордог.
Далайд шумбах аялал жуулчлалын анханы цэг: Хятадын далайд шумбах аялал жуулчлалын анханы цэг Гундүн мужийн Байшяний Бөхэ суурины өмнө талд байгаа Фан Жидао арал дээр байдаг. Энэ арал 1,9 хавтгай дөрвөлжин км талбайтай, эрэг дагуугийн ус нь 6 – 12 метр байдаг бөгөөд далайн ёроолын хадан дотор маш олон загас заргахай байж, ус нь маш тунгалаг болхоор усанд шумбахад маш сайхан байдаг. Арал дээр 100 гаруй хүн хэрэглэж болох цэнгэг усан булагтай, бас торгон элстэй тэнгисийн эрэг байдаг.
Эртэний өнгө үзэмжийг харуулсан анханы аялал жуулчлалын район: Хятадын эртэний өнгө үзэмжийг харуулсан анханы аялал жуулчлалын район бол эртэний нийслэл Ши-ань хотод байгуулсан "Тан Чэн" хотхон болно. "Тан Чэн" хотхон эь цэцэрлэгт хүрээлэн, зээл гудамж зэрэг буурь болон сэргээн байгуулах юм уу, дууриаж байгуулах хэлбэрээр 1000 гаруй жилийн өмнөх Тан улсын үеийн түүхэн байдлыг харуулсан байна. Жуулчид энд Тан улсын үеийн хувцас өмсөн зургаа авхуулах, сур харвах, Тан улсын үеийн сүүх тэргэнд суух, Тан улсын үеийн хааны ордоны амьдралтай танилцах зэрэг ажиллагаанд оролцож болох юм байна.
Анханы хэсэг гол болох үзэмжит цэгүүд: Хятадын анханы хэсэг гол болох үзэмжит цэгүүд бол Ба Далингийн урт цагаан хэрэм болон Ши Саньлин буюу Мин улсын 13 бонхон (Бээжин), Чэндэгийн хааны зуслан болон гадар найман сүм, Чинь Хуандао арал(Хэбэй), Тайшань уул, Чиндао хотын Лаошань уул(Шаньдүн), Ү Тайшань уул, Хэншань уул(Шаньши), Жин Бөхү нуур, Ү Даляньчи хот(Хэй Лүнжян), Тайхү нуур, Наньжин хотын Жүншань уул(Жянсү), Ханжөү хотын Шихү нуур, Фү Чүньжян мөрөн – Шинь Аньжян мөрөн, Пү Түөшань уул(Жэжян), Хуаншань уул, Жиү Хуашань уул, Тянь Жүшань уул(Аньхүй), Лүшань уул, Жин Ганшань уул(Жянши), Ү Ишань уул(Фүжянь), Жи Гүншань уул, Лүөян хотын Лүнмэний чулуун агуй, Сүншань уул(Хэнань), Ү-хань хотын Дүнхү нуур, Ү Даншань уул(Хүбнй), Жаочин хотын Шинхү нуур(Гундүн), Хэншань уул(Хүнань), Гүйлинь хот, Лижян мөрөн(Гуанши), Э Мэйшань уул, Хөхмөрний гурван хавцал, Хуан Лүнси хийд – Жиү Жайгөү, Чүнчин хотын Жинь Юньшань уул, Чин Чэншан уул – Жяньмэний эртэний зам (Сьчуань), Хуан Гүөшү(Гүйжөү), Лүнаний чулуун шугуй, Дали, Ши Шуан Бань На (Юньнань), Хуашань уул, Лишань уул (Шааньши), Май Жишань уул (Ганьсү), Тэнгэр уулын Тяньчи нуур (Шиньжян). \М.Цэцэн бэлтгэв\
|