1. Наршихаас сэргийлж халууныг бууруулахад ашигтай:
Зуны цагт хүний биеийн халуун нь нэн даруй гадагшилж амжихгүйгээс болоод голцуу нарших байдал гардаг байна. Ийм байдалд илүүхэн ус уувал биеийн халуун амархан гадагшилж, наршихаас сэргийлж халууныг бууруулахад ашигтай юм.
2. Нүдийг хамгаалахад ашигтай:
Зуны халуун хурц нарны дор удаан цагаар ажиллавал нүд амархан шархлах тохиолдол гардаг. Энэ байдалд усыг илүүхэн уугаад байвал нүдний шүүрлийн эрхтэнд тус дөхөм үзүүлж, нүдний шингэн зүйл бий болдог, энэхүү шингэн зүйл нь халуунд уур гарган нүдийг хамгаалах үйлдэл гаргадаг байна, мөнч нүд шархлах байдлыг багасгаж чаддаг байна.
3. Саа дайрхаас сэргийлж болдог сайн талтай байгаа юм:
Халууны хэмжээ 32ºС-аас давах үе, хүмүүс голцуу хөлс гарахад түшиглэн биеийн халууны хэмжээгээ зохицуулдаг байна. Гэвч өдөр болгон 3000 мл буюу түүнээс дээш хөлс асгаруулах нь биеийн халууныг бууруулдаг боловч арьсан доорох цусны эргэлтийн хэмжээ нь жирийн үеийнхээсээ 5 дахин болдог байна. Настан буурлуудын хувьд цусны энэхүү огцом эргэлт нь цусны даралтыг нэмэгдүүлдэг төдийгүй бас цус дутагдуулж, цусны салиаг нэмэгдүүлдэг байна. Дахивал, халуунаас болж цусны эргэлтийн хэмжээ ихсэн, үлэмж хэмжээний цусыг арьсны хялгасан судас руу шилжүүлж, үүний улмаар их тархины цусны хэмжээг огцом бууруулдаг байна, энэ уршгаар цус дутагдсан саа өвчинд нэрвэгдүүлж болзошгүй юм.
4. Хүчилтөрөгчийн хангамжид ашигтай:
Хэн хүн голцуу уушигны чадавхиараа хүчилтөрөгч хүлээн авдаг, усыг зохих хэмжээнд уух нь уушигны нэхдэс хэвийн байдалтай ажиллахад ашигтай, уушигны чадавхыг сайжруулж, хүчилтөрөгчийн хангамжийг баталж, нүүрсхүчлийн хий гаргадаг. Үүнээс гадна, хүний бие цогцод хүчилтөрөгч нь уушигаар дамжин хүчилтөрөгч сэлбэгддэг бөгөөд бас ууж идэх ялангуяа голцуу ус уухаар дамжин бага хэмжээний хүчилтөрөгч хүлээн авдаг байна.
5. Чулуужлыг гадагшлуулхад ашигтай:
Аагим халуун зуны цагт хүний биеэс хөлс их гарч, шээс багасан өтгөрч, бөөрний систем амархан чулуужих юм уу бага чулуужил нь томорч, улмаар чулуужлын өвчинтэй хүнийг бөөрний өвчинд ч нэрвэгдүүлж болзошгүй юм. Иймээс чулуужлын өвчинтэй хүмүүс халууны цагт нэн илүү ус ууж, биеэ эрүүл мэнд байлгахыг анхааралдаа авах хэрэгтэй байна.
6. Санаа сэтгэлийг тайван байлгахад ашигтай:
Нарны илч өдрийн халуунд хүмүүс амархан бухимдаж, юуч хийх сонирхолгүй болдог байна. Ийм тохиолдолд, буцалсан усыг хөргөж байж, тайван сайхан сууж байгаад уух юм бол зохих хэмжээнд санаа сэтгэлийг тайвшруулах үүрэг гүйцэтгэдэг байна. \Л.Буянтогтох орчуулав\
|