• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-11 15:26:27    
Гар утас тархины хавдар олох гол нөхцөл болж байгаа магад

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн 30 жилийн турш манай орны хотын эрэгтэй хүмүүсийн дунд тархины хавдар олох хүний тоо 100%-гаар нэмэгдэж, эмэгтэйчүүдийн тоо ч 50%-аар нэмэгдэсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд гар утас хэрэглэх болсонтой холбоотой байж, гар утас нь тархины хавдар бий болгох өөр нэг хүчин зүйл болж байгаа магад гэж 2006 оны Гуанжөүгийн олон улсын мэдрэлийн хавдарыг эмчилэн засах чуулга уулзалт болон тархины чадавхын хэсгийн мэс заслийн техникийн суралцах курс дээр мэрэгжилтэд цохон тэмдэглэсэн байна.

    ДЭМБ-ын мэдрэлийн салааны судалгаа болон сургаж бэлтгэх төвийн орлогч дарга, Фү Дан их сургуулийн порфиссор Жөү Лянфү танилцуулж хэлэхдээ, Шанхай хотооор жишээлэхэд, эрэгтэйчүүдийн тархины хавдар олсон хүний тоо 100%-аар нэмэгдэж, эмэгтэйчүүдийн тархины хавдар олсон тоо ч 50%-аар нэмэгдэж байгааг сүүлийн 30 жилийн тоо баримт харуулж байна. Энэ 30 жил ялангуяа сүүлийн 20 жид гар утас манай оронд түгээмэлжсэн хугацаа байгаа юм гэжээ. Гар утас хэрэглэх үед цахилгаан соринзон долгион нь тархинд нөлөө өгдөг гэдэг нь бодит хэрэг болсон байна. Учир нь гар утас хэрэглэх үед хүний бие антений нэгэн хэсэг болдог байна.

     Бээжин, Гуанжөү зэрэг газар хотын иргэд тархины хавдар олж байгаа хэмжээ сүүлийн жилүүдэд хөдөө тосгоныхоос илт өндөр байж, Шанхай хоттой ойролцоо байна. Энэ нь хотын байгаль орчины бохирдол болон гар утсны бохирдолтой холбоотой юм гэж мэрэгжилтэд цохон тэмдэглэсэн байна.

     Энэ удаагийн хуралд мэдрэлийн салаа болон мэдрэлийн хавдарын судалгаан дотоод гадаадын мэрэгжилтэн эрдэмтэд 300 гаруй хүн оролцож, АНУ, Япон болон Хятадын дотоодын олон мэрэгжилтэд гар утсны хоор нөлөөний тухай дурдаж, гар утас тархины хавдрын бий болоход заналхийлал болж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Урт хугацаагаар гар утас хэрэглэх нь тархины хавдар олох эрэсдэлийг нэмэгдүүлэх болно гэж мэрэгжилтэд цохон тэмдэглэж байна.

     Саяхан Швед улсын ажлын нас судлах хүрээлэн тархины хавдар авсан 905 хүнд судалгаа хийсэнд 20-оос 80 насны эдгээр хүмүүсийн дунд 85 хүн нь гар утас ихээр ашигладаг юм байна. 20 наснаас өмнө гар утас буюу утасгүй телфон ашигладаг хүмүүс бол энэ өвчинг олоход нэн хялбар байдаг юм байна. Гар утастай үргэлж ойр байдаг толгойны нэг тал нь нөгөө талаасаа тархины хавдар олохоор өндөр байж, гар утсаар 2000 цаг гаруй ярьсан хүний тархины хавдар авах хэмжээ нь 3,4 дахинаар нэмэгдэдэг юм байна.

     Аль эрт 1996 оноос ДЭМБ цахилгаан соронзон долгионы олон улсын төслийн 10 жилийн хугацаатай хэрэгжүүлж, түүнд оролцсон 21 эрдэмтэд доор давтамжит соронзон талбай хавдар бий болгох байдалд үнэлгээ хийсэн байна.