"Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын " асуудлыг шийдэх нь хөдөө аж ахуйн салбарын үүрэг хариуцлага төдийгүй, эрх үүрэгт салбарын зайлууж болшгүй үүрэг хариуцлага юм. Бээжин хотынхон нь шинэ хөдөө тосгоныг байгуулах явцдаа ажлын хуучин хэвь завгарыг эвдэж, салбар хооронд нэгдэн ажлах механизм тогтоож, шинэ хөдөө тосгоны байгуулалтыг хөл хөгжөөнтэй хийж байна.
Бээжин хотын Дашин дүүргийн Шихуань тосгоны иргэн Чжан Жиньжюнь хүлэмжид ногоо тариад орлого нь ихээр нэмэгджээ. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, битүү саравчинд ногоо тарахаас өмнө жилийн орлого 10 мянган юаньд хүрэхгүй байсан. Өнөө битүү саравчинд ногоо тариад жилийн орлого 10 мянга гаруй юаньд хүрч байна. Манайд 2 хүлэмж, 3 битүү саравчтай. Жилдээ дөрөв таван мянган юаний орлоготой болж байна гэжээ. 2005 оноос хойш хот, дүүрэг, суурин, тосгон 4 шатнаас 15 сая юаний хөрөнгө оруулж, Хүайрөү дүүргийн Гуаньди тосгоны дэд бүтцэд өөрчлөлт хийсэн байна. Үүний дотор тосгоны шатнаас 3 сая 600 мянган юань гаргаж, тосгоны иргэдийн орон сууцыг шинэтгэн байгуулжээ.
Тариачид жижиг авсааран давхар байшинд сууж, тосгоны зам гудамж ч цэвэр тагш болжээ. Энд жуулчид олноор ирэх болов. Тариачид жуулчдыг бохирдолгүй хоол ногоогоор зочлон дайлж, өөрийн тарьсан жимс жисгэнээ жуулчдад хадалдан, өөрөө байраа зайчлан жуулчдыг суулган үйлчилж байна. Энэ оны 5-р сарын майн нэгний 7 хоногийн амралтаар 56-хан өрхтэй Гуаньди тосгон аялал жуулчлалаар авсан орлго нь 1 сая 280 мянга гаруй юаньд хүрч, жуулчдыг давхардсан тоогоор 18 мянга гаруйг хүлээн авсан байна.
2005 онд Бээжин хотын засгийн газраас дүүрэгт 196 сая юаний хөрөнгө оруулсан нь 2003 оны 20 хувиас нэмэгдээд 50 хувьд хүрсэн байна.
Дэд бүтцийн байгуулалт цаашд түргэсэж байна. Хот тохижуулалтын хороо хэдэн арван жилийн хог хаягдлын асуудлыг хамаарч, 6-р тойрог замаас гаднахь 8 дүүрэг, 1055 тосгоны хог хаягдлын асуудлыг шийдсэн байна. Үүнээс гадна замыг сайжруулан засах, ундны усны аюулгүй байдал, бохир усыг шийдэх, эм бэлдмэл эмчилгээгээр үйлчлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг цаашд сайжруулсан байна.
|