Тун саяхан Америкийн дунд бага сургуулийн захиралууд болон боловсролын салбарын албаны хүн нийт 400 гаруй хүн Бээжинд хүрэлцэн ирж, Хятад улст нэг долоо хоногийн айлчлал хийсэн байна. Энэ айлчлалыг Хятадын Хятад хэлийг олон улст нэвтрүүлэх ажлын үндэсний удирдах хэсгийн тамгын газар болон Америкийн Их сургуулийн зөвлөл хамтаар зохион байгуулсан бөгөөд түүний зорилго нь Америкийн дунд бага сургуулиудын захиралууд болон боловсролын салбарын албаны хүмүүсийг Хятадад айлчлуулан, Хятадын хэл соёл болон боловсролын системтэй шууд танилцуулж, хоёр талын хэл соёлын солилцоонд тус дөхөм үзүүлэх явдал болно.
Хятад соёл бол урт удаан түүхтэй, гайхамшигт рид шидтэй соёл, Хятадын болон дэлхийн олон орны үй олон хүний сонирхолыг соронзон шиг татаж байдаг. Хятад соёлын үндэс болсон Хятад хэл нь мөн олон мянган жилийн түүхийн явчаар гайхамшигтай сайхан хэл болон хөгжсөн байна. Өнөө гадаадын их олон хүн Хятад хэл сурч, Хятад соёлыг ойлгохыг хүсч байна.
Америкт мөн адилхан, Хятад хэл сурч байгаа хүн явах тутам олон болж байна. Иймээс Америкийн Их сулгуулийн зөвлөл нь нэрт АР төсөлд Хятад хэлний сургалт болон шалгалт оруулахаар шийдвэрлэсэн байна. АР төсөл бол Америкийн Их сургуулийн зөвлөлийн дунд сургуулид тохируулсан их сургуулийн урьдчилсан сургалт бөгөөд шалгалтаар тэнцсэн хүмүүс нь их сургуулийн кредит цагаа урьдчлан олж, их сургуулид орохд нь тус болдог юм байна. Иймээс Америкийн дунд сургуулийн их олон сурагчид АР төслийн сургалт болон шалгалтад хамрагдаж байна. Америкийн Их сургуулийн зөвлөлийн шийдвэрийг Хятадын хятад хэл нэвтрүүлэх үндэсний газар дэмжиж, хоёр тал холбогдох гэрээ хэлэлцээр байгуулан, Америкийн Хятад хэлний сургалтыг дэмжих арга хэмжээнүүд авсаны нэг нь энэ айлчлал юм байна.
Америкийн Их сургуулийн зөвлөлийн хийсэн шинжилгээнээс үзвэл, Америкийн 2500 дунд сургууль Хятад хэлний сургалт явуулах сонирхолтой байна. Энэ удаа Хятад улст айлчилсан захиралууд бол түүний дотрохи хэсэг сургуулийн захиралууд юм байна. Хятадын хятад хэлийг олон улст нэвтрүүлэх ажлын үндэсний удирдах хэсгийн тамгын газрын орлогч дарга Ма Жяньфэй хэлэхдээ:
Одоо Америкийн 2500 дунд бага сургууль Хятад хэлний сургалт явуулах сонирхолтой байна. Гэвч хэрэг дээрээ сонирхолтой байгаа болон бодитой хэрэгжүүлэх хоёрын хооронд мөн маш их зай байна. Америкийн дунд бага сургуулийн захиралууд болон гадаад хэлний сургалт хариуцсан албаны хүмүүс Хятадыг сайн мэдэхгүй байна. Тэд нар өөрийн биеэр Хятадад ирж, бидний бэлтгэл байдалтай танилцаж, Хятад соёлыг ойлох нь тэд нарын зориг шийдэхэд тустай юм гэжээ.
Америкийн дунд бага сургуулийн захирал нар ч яг ийм зориогоор ирж айлчилсан юм байна. Америкийн Мариланд муж улсын Харбор хотын өндөр зэргийн дунд сургуулийн захирал Алберт Едварт Томпсон хэлэхдээ:
Би энэ айлчиллаар Хятадын соёлыг ойлгож, харьсаны дараа сурагчидтайгаа хуваалцаж, тэд нарыг Хятад хэл сурах сонирхолтой болгож дэлхий дахиныг ойлуулахыг хүсч байна гэжээ.
Америк зочид Бээжинд И Хэюань цэцэрлэгт хүрээлэн, Бээжингий оршин суугчдын хороолол зэрэг Хятадын онцлогтой газруудаар явж, мөн Хятадын албаны хүмүүс болон Хятад соёлын талын эрдэмтэн мэргэжилтний яриаг соносч, Бээжингийн дунд бага сургуулиудаар орон, багш сурагчидтай уулзан танилцаж, их олон зүйлийг ойлгож мэдсэн байна.
Бээжинд зочилсоны дараа тэд нар 15 хэсэг хувааж, Шаньши, Ляонин, Жянсү зэрэг 15 муж хот өөртөө засах районд очиж үзэж танилцсан байна. Айлчлал богинохоон байсан боловч Хятад хэл соёлын гайхамшиг болон Хятадын түргэн хөгжил нь Америк зочдод маш гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Хятад хэл явах тусмаа нэвтрэн дэлгэрэх болно гэж тэд нар үзэж байлаа. Амеикийн Охио муж улсын Хейгс хотын боловсролын албаны хүн хатагтай Деборах Смит Делисле хэлэхдээ:
Хятад улс нь эдийн засгийн салбар юм уу, үзэл санаа соёлын салбарт ч гэсэн цөм дэлхийн маш чухал хүчин юм. Ирээдүйн дэлхийн харилцаанд бусад хүний саналыг, нэн ялангуяа Хятадчуудын саналыг сайтар сонсох хэрэгтэй байна гэжээ.
Холбогдох талын танилцуулснаас үзвэл, энэ айлчлал бол Хятад Америк хоёр орны хэл соёлын солилцооны зөвхөн нэг хэсэг юм байна. Хоёр талын хэлэлцээрийн дагуу Америкийн сургуулийн захиралуудын айчлал таван жил үргэлжлэх юм байна. Үүнээс гадна Хятад улс 50 хүнийг Америкад очуулан Хятад хэл заалгаж, Америкийн сургуулийн Хятад хэлний сургалтыг дэмжих юм байна.
|