Манж үндэстэн бол хүн амын тоогоор Хятад улсад гуравдугаарт жагсаагдах үндэстний цөөнх юм. Нийт 10 сая хүн амтай. Гэхдээ манжаар ярьж чадах хүн 100-д ч хүрэхгүй болжээ. Хэрэв түргэн арга хэмжээ авахгүйд хүрвэл манж ярианы хэл 5—10 жилд баларах болно гэж мэрэгжилтэн төсөөлж байна. Өнөө Манж үндэстний төвлөрөн суугаа район—Хятадын Хэйлүнжян мужид Манж хэлийг сэргээх үйл ажуиллагаа өрнөсөн байна.
Хэйлүнжян мужийн Фү Юй сяний Сань Жя-зи тосгон бол Манж үндэстэн төвлөрөн суугаа газрын нэг бөгөөд Манжийн зан үйл бүрэн бүтнээр байгаа газрын нэг юм. Бүх тосгоны 1000 гаруй хүний 60 хувь нь Манж үндэстэн, гэвч манжаар ярьдаг нь 70—80 -н насны хэдэн арван өндөр настай хүмүүс юм.
Ши Жүньгуан бол Сань Жя-зи тосгонд төрж өссөн Манж үндэстэн, гэхдээ тэр хятадаар сурч хятадаар ярьдаг. 2000 онд өндөр зэргийн дунд сургуулиа төгсөөд тосгондаа харьж тариан ажил хийжээ. Тэр үеэс хойш эмээдээ элэгтэй түүнд эмээгээсээ манж хэл сурч баларах шахсан үндэстний хэлээ сэргээх бодол төрөгдсөн байна.
Тэрээр хэлэхдээ, өвөө эмээ, аав ээж хэдэн үеэр бүр цэвэр манж угсаатны хувьд үндэстний үг хэл нь устах шахсаныг харж байгаад түүнийг сэргээхгүй бол ёстой үндэстэндээ хариуцлага алдсан явдал мөн гэж үзээд манж ярианы хэлийг эмхэтгэн цуглуулах ажлыг эхэлсэн юм гэжээ.
Энэ жил наяын өндөр насан сүүдэртэй Мэн Шүжин 6 жилийн өмнө ачийнхаа манж хэл сурч эхэлсэн тухай хэлэхдээ,
Эмээ, надад манж үг загаач даа гэсэн, За юунаас болов? Гэхэд өөрөө манж үндэстэн байгаад манжаар ярьж чадахгүй болсон, үндэстнийхээ үг хэлээ орхиж болохгүй, та өндөр наслаад өөд болсон тэр үед би таныг санабал бичлэг хийсэн энэ кассетаа тавин таны ярьсныг сонсож болно гэсэн . Ингээд ачдаа манжаар ярихыг заасан даа гэлээ.
Үүнээс хойш , эмээ нь Ши Жүньгуангийн гэр бүлийн багш болж, хамгийн энгийн ярианы үгээс эхлэн түүнд заасан байна. Хэдэн жилийн турш, эмээ ач хоёул манж ярианы хэл, үг өгүүлвэрийг хамруулсан таван кассетын бичлэг хийсэн байна.Тэр энэ кассетаа эмхэтгэн хэвлүүлж судлах материал болгосон байна. Тэр өнөө хэдийгээр эмээгийн шигээ урсам ярьж чадахгүй боловч тосгоны залуусын дунд манжаар хамгийн сайн ярьдаг нэг нь болжээ.
Манж үндэстэн бол Хятадын хамгийн сүүлчийн феодалын төр—Чин улсыг байгуулагч, тухайн үед их өөдлөн мандаж байсан үндэстэн юм. Чин улсаас хойш манжаар ярьдаг юм уу манж хэл сурдаг хүн аажмаар цөөрсөн байна. Гэтэл тухайн үеийн Чин улсын олон гэрээ, хууль дүрэм , нууц бичиг материалыг бүр манж бичгээр тэмдэглэн хадгалсан байдаг. Манж хэл мэдэх хүн цөөрснөөс эдгээр үнэ цэнтэй түүхийн бичиг материалыг орчуулахад бэрх болсон байна. Хэйлүнжян их сургуулийн манж хэлний судалгааны хүрээлэнгийн дарга хатагтай Жао А-пин хэлэхдээ,
Хятадаар тэмдэглэсэн данс эвхмэлээс олж чадахгүй түүхийн зарим үйл явц, зарим чухал сурвалж бичгийг манж данс эвхмэлээс эрж орчуулан буулгахаар дамжин ойлгон мэдэж болно. Тухайн үед гадаад оронтой тохиролцсон олон гэрээ хэлэлцээрийг манж үсгээр л тэмдэглэсэн байдаг гэжээ.
Тэрээр хэлэхдээ, манж хэлийг сэргээх нь Хятадын түүхийг судлахад туйлын чухал үнэ цэнэ ач холбогдолтой юм. СаньЖя-зи тосгон нь өнөө манж хэл сурч судлах бааз болсон байна. Сүүлийн хэдэн жилээс дотоод гадаадын манж хэлний эрдэмтэд олон удаа энд ирж айлчлан судалгаа шинжилгээ хийж, тосгоны өндөр настай хүмүүсийн манжаар хэлж ярилцахыг дүрс бичлэгээр, кассетад бичлэг хийж тэмдэглэж авсан байна гэжээ.
2005 онд Фү Юй сяний засгийн газар Сань Жя-зи тосгонд Хятадын анхны манж бага сургууль байгуулсан байна. Уг сяний орлогч дарга Жао Жиньчүнь хэлэхдээ,
Энэ нь манж үндэстний өсвөрийн үеийнхнийг эх хэлээ сурч манж хэлийг өвлөн залгамжлахад нь нөхөцөл боломж бүрдүүлж өгсөн байна гэжээ.
Сургууль нь анх байгуулагдаж байгаа учраас манж хэлний тусгай багш байхгүй, манж хэл мэддэг Жао Жиньчүнь биеэр сургалтын материал эмхэтгэн бичиж хичээл сургалтын хэсэг ажлыг хавсарган хийсэн байна. Сургалтын материал, багш зэрэг тэр бүгд бэлэн болоогүй олон бэхшээл оршиж байгаа хэдий ч манж хүүхэдүүдийн суралцах урам их өндөр байна.
Хятадын холбогдох салбарын зөвшөөрөл дэмжлэгтэйгээр Хэйлүнжян их сургуулийн манж хэлний судалгааны төв манж хэл соёлын магистрын эрдмийн зэрэг хамгаалах цэг байгуулан дотоод гадаадад нээлттэй элсэлт хийсэн байна. Одоод хүрч иртэл дөрөвдөх удаагаа манж хэлний мэрэгжлийн магистрын зэрэг горилогч аспирант бэлтгэн хүмүүжүүлсэн байна. 2005 онд Хэйлүнжян их сургууль нь манж хэлний үндсэн ангийн анхны бүлэг оюутан элссэн байна. Хятад улсад манж хэл сурч маэж хэлийг сэргээх үйл ажиллагаа өнөө ид явагдаж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|