• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-12 21:58:51    
Захидлын тойм нэвтрүүлэг

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөд өө, Хур бороо нь тэнцсэн зуны энэ сайхан улиралд, Монголын өнөр баялаг, энгүй өргөн уудам нутагтаа тарган тавсай зусаж, Монголын ард түмний уламжлалт үндэсний баяраа тэмдэглэж, хий морьтой явж байгаа даа.

     Энэ сайхан баярт өдрүүдэд Монгол хэлний редакцийнхан ч баяр баясгалантай байна. Учир нь бид Монгол улсын Архангай аймгийн Ахмад сонсогч Содномын Лувсанцэрэнгийн Охин, Цэцэрлэг хотын "Хүмүүнлэг цогцолбор" сургуулийн багш Эрдэнэболортой нуур учирч, түүний аав, Архангай аймгийн Ахмадын хорооны дэргэдэх Дайнд оролцогсодын зөвлөлийн тэргүүлэгч, Архангай аймаг дахи ХОУР-гийн монгол хэлний редакцийн ахлагч, манай нэвртүүлгийн идэвхтэн соносгч Содномын Лувсанцэрэн гуайн манай хамт олонд ирүүлсэн захидал, манай радиогоос зарлан явуулж байгаа" Хятадын олон улдсын радиог хэн сайн мэдэх вэ?" мэдлэгийн уралдааны сэдэв, санал асуулагийн хуудас зэргийн баяртай авсан байна. Сонсогчтойгоо уулзаад манай хамт олон үнээхээр их баярласан, учир нь тэд манай ажилд байнга урам хайрлаж, манай ажлыг дэмжсээр ирсэн төдийгүй, эрхэм нандин санал зөвлөмжөө бидэнд өгч, сонсогчид болон бидний хэлхээ холбоо улам нягт болж байгаа нь үнэн. Бид бас Бээжин хотоос Цэцэрлэг хот руу залгаж, Бээжинд байгаа охиныг нь арын сайхан Цэцэрлэг хотодоо байгаа аавтай нь яриулсан байна. Энэ ялдамд манай редакцийн хариуцлагатай редактор, монгол редакцийн дарга Цэцэн, нэвтрүүлэгч редактор Баатар, Гантөмөр, Алтаннавч нартай утсаар холбогдож, манай радиогийн байнгийн сонсогч настантай дотоноор ярилцсан байна. Та энэ нэвтрүүлгийг сонсох болов уу? \Номин бэлтгэв\